ОХУ-ын Ангарск хотоос ирж эмчлүүлж буй Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч Андрей Вадимовичтой ярилцлаа. Тэрбээр Манба Дацан эмнэлгээр гурав дахь удаагаа үйлчлүүлж байгаа бөгөөд энэ удаад хүү, ах, найзтайгаа дөрвүүлээ ирсэн.

-Та Манба Дацан эмнэлгийн тухай анх хаанаас сонссон бэ?
-Монголд уламжлалт анагаах ухааны Манба Дацан гэж маш сайн эмнэлэг бий гэдгийг сонсоод ээж, эхнэр хоёр маань анх ирж эмчлүүлж байсан. Түүнээс хойш манай ах дүүс Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлдэг болсон. Миний хувьд анх удаа Манба Дацан эмнэлэгт эмчлүүлэхээс өмнө хөл маш их өвддөг, явахад хүндрэлтэй байсан. Энд ирээд эмчлүүлсэний дараа маш сайн үр дүн гарсан учраас хоёр дахь удаа эмчилгээгээ үргэлжлүүлж бататгахын тулд ирсэн. Харин энэ удаад хүүгээ болон ах, найзыгаа дагуулж ирсэн.
-Манба Дацан эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний талаар юу хэлэх вэ?
-Манба Дацан эмнэлэг үнэхээр гайхалтай олон төрлийн эмчилгээг хийдэг нь таалагддаг. Тэр дундаа бариа засал, усан эмчилгээг хийлгэхэд алжаал ядаргаа тайлагдаж үнэхээр сайхан болдог. Маш чадварлаг мундаг эмч нартай учраас эмчилгээ үйлчилгээний хувьд 100 хувь сэтгэл хангалуун байдаг. Эмчлэгч эмч Ц.Амаржаргал болон эмнэлгийн нийт эмч, ажилчиддаа баярлалаа. Эмчлэгч эмч маань маш мундаг эмч учраас эмчдээ бүрэн итгэж, эрүүл мэндээ даатгадаг. Хүү, ах хоёрын хувьд ч эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ, эмч нарын зан харьцаа таалагдаж байгаа учраас дахин энэ эмнэлгийг зорьж ирэх хүсэлтэй байгаагаа хэлж байсан.
-Уламжлалт анагаах ухааны онцлог, давуу тал нь юу вэ. Оросын ард түмэн уламжлалт анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээг ихэд сонирхох болсон шүү дээ?
-Монголын уламжлалт анагаах ухаан юутай ч харьцуулашгүй өвөрмөц онцлогтой оношилгоо, эмчилгээний аргатай, үр дүн өндөртэй. Бид Оросод төдийгүй өөр хаанаас ч ийм эмчилгээ үйлчилгээг авахгүй шүү дээ. Хамба лам Д.Нацагдорж болон эмчлэгч эмчдээ үзүүлэхэд судас барьж үзээд л бидний өвчин зовиур, биеийн байдлыг шууд хэлж, зөвлөж байгаа нь гайхамшигтай санагдсан. Хамба лам Д.Нацагдорж бол уламжлалт анагаах ухаанд бүрэн нэвтэрсэн эмч хүн гэдгийг ойлгосон. Тиймээс ч ОХУ-аас олон хүн Манба Дацан эмнэлгийг зорьж ирдэг байх.
-Манба Дацан эмнэлэгт эмчлүүлэхээс өмнөхтэй харьцуулахад одоо таны биеийн байдал ямар байна?
-Бие хөнгөрч маш сайхан болсон. Эрч хүч мэдрэгдэж, маш сайн илааршлаа. Байнгын эрүүл, сайхан байхын тулд Манба Дацан эмнэлгээр дахин дахин үйлчлүүлж, уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээг хэрэглэж байхыг эрмэлздэг.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн