ТҮҮХЭН ЗАМНАЛ

Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, сургалт, эмчилгээ явуулж байсан Манба Дацангуудыг 1938 оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн үеэр устгасан байдаг. Тэр үед III Богд Ишдамбийнямын 1760 онд санаачлан Их хүрээнд байгуулсан “Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд”ийг устгажээ. Тиймээс тус хийдийг дахин сэргээх, өмнөх хийдийн уламжилж ирсэн сургалт номын үйл ажиллагааг тэр хэвээр нь эрхлэх ажлыг Хамба лам Д.Нацагдорж 1990 онд эхлүүлсэн юм.

Манба Дацангуудын нийгэмд үзүүлж байсан үйл ажиллагаа олон жил хаалттай байсныг дахин сэргээснээр уламжлалт анагаах ухааны хөгжлийн шинэ хуудсыг нээсэн гэж хэлж болно.

1990 онд Монгол оронд бий болсон ардчилал шинэчлэлийн нөлөөгөөр ард иргэдийн шашин шүтлэг, уламжлалт анагаах ухааны сургалт, эм эмчилгээ, өв уламжлал, зан заншил дахин шинээр сэргэн хөгжих улс төр, нийгмийн хувьд таатай нөхцөл бүрдсэн юм.

МУЭСТ Манба Дацан нь Монгол улсад уламжлалт анагаах ухааны сургалт, эмнэлэг, эмийн үйлдвэр, өв уламжлал, түүх соёлыг цогц байдлаар нь орчин үеийн хөгжилтэй нь уялдуулан хөгжүүлж байгаа Монголын хамгийн анхны томоохон байгууллага юм.

Тус төв нь Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам, Эрүүл мэнд Спортын яам, Хууль зүй яам зэрэг төрийн байгууллагуудаас зөвшөөрөгдсөн уламжлалт анагаах ухааны сургалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эм үйлдвэрлэл, буддын шашны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.

Манба Дацан

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

БҮТЭЭЛИЙН САН

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН СОНИН

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР