Сайн байна уу?
 
Танай талархлын аянд захидал бичиж байгаадаа туйлын баяртай байна.
Доржсүрэн эмч үйлчлүүлэгчээ дотны хүнтэйгээ зүйрлэж харилцдаг нь үнэхээр таалагдлаа. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн байхын тод жишээ, өвдөж шаналсанд чин сэтгэлээсээ ханддаг халуун дотно харилцаа тань энэ биеийг илааршуулаад зогсохгүй сэтгэл санааг тайвшруулж эрүүл байхын жаргал хайрласанд Доржсүрэн эмчдээ баярлалаа. Гялайлаа. Талархалаа.
 
Эмчлэн эрүүлжүүлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээрээ зүтгэдэг Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хамт олонд эмч нарын баярын мэнд хүргэе. Гэгээн сайхан хүсэл мөрөөдөл бүр нь биелэх болтугай.
 
Хүндэтгэсэн Р.Эрдэнэчимэг

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн