Уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээнд хэрэглэгддэг энгийн бөгөөд үр дүн өндөртэй эмчилгээний нэг бол дөрвөн толион бариа юм. Энэхүү бариаг 2 гарын алга, 2 хөлийн уланд шар тос, үрийн тосыг түрхээд илж, нухлан зөөлнөөр барина. хийн бэлгэ чанарыг тосны эрдэм чадлаар дарж байгаа эмчилгээ юм. Гарын алга, хөлийн уланд хүний биеийн мэдрэл болон цусны судасны бүхий л төгсгөлүүд хуралддаг гэж үздэг. Тиймээс дөрвөн толион бэлчирт зөөлөн бариа хийж илснээр тэдгээр судасны үйл ажиллагааг идэвхжүүлэн сэргээж, хий болон цусны гүйдлийг сайжруулсанаар тархи мэдрэл, зүрх судасны үйл ажиллагааг дэмжин, тунгалаг цөвийн боловсролтыг сайжруулан, бие махбодыг төлжүүлж, сэтгэл санааг тайвшруулна.
Дөрвөн толион бариаг хий голчилсон өвчнүүдийн үед, нойргүйдэх, хүч тамир барагдсан, алжааж ядарсан, сэтгэлийн үйлээр ядарсан, цус багатай, туранхай, хөгшин настай зэрэг бусад зориулалтаар хийдэг. Энэхүү эмчилгээний дараа бие, хэл, сэтгэлийн үйлээр ядрах, их ярих, хүйтэн нойтонд хүрэх, даарах, заримдаа өдөр унтахыг тэвчиж гам сахих хэрэгтэй.
Дөрвөн толион бариаг голчлон шар тосоор хийдэг бөгөөд энэ нь шар тосны эрдэм чадлыг эмчилгээний журмаар ашиглаж буй нэг хэлбэр юм. Шар тосыг монголчууд хоол хүнсэндээ болон эмчилгээний зарчмаар цаг, улиралдаа тохируулан хэрэглэж ирсэн уламжлалтай. Шар тос нь насыг уртасгаж, хөгшрөлтийг удаашруулах, галын илчийг үүсгэх, дурьдлыг тодруулж, ой тогтоолтыг сайжруулах, оюун ухааныг хурцатгах, биеийн хүч тамирыг үүсгэж тэтгэх тус эрдэмтэй.

Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, АУ-ы магистр Б.Алтантуяа

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн