Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлэх нь…

Дэлхийн Эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид, эмчлэгч эмч Ц.Амаржаргал болон ирээдүйн мундаг эмч нарыг бэлтгэж байгаа багш нартаа, оюутнууддаа талархал илэрхийлье.

Миний бие Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж, биеийн алжаал ядаргаагаа тайлж, эрч хүч авдаг билээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд дадлага хийж байгааг хараад цаашдаа уламжлалт анагаах ухаанд мэргэжлийн мундаг эмч нар бэлтгэгдэж байгааг хараад туйлын их баярлаж, ард олондоо хайрлагдсан, нэр хүндтэй олон эмчийг сурган хүмүүжүүлж байгаад талархаж байлаа.

Манба Дацан Нэгдсэн эмнэлэг нь үйлчлүүлэгчиддээ эмчилгээний хажуугаар бясалгал номын заслыг хийдэг маш их таалагддаг.

Өндөр ёсзүйтэй, сайхан зан харьцаатай эмч, ажилчдынхаа олон түмнийхээ эрүүл энхийн төлөөх үйлсэд нь амжилт хүсье.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч Төгсбаатар

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн