• 1 ЦАГААН мэнгэтэй хүний ивээх бурхан нь Жанрайсиг бурхан байна. Жанрайсиг бурхан нь хамаг амьтны залбирлыг сонсож, зовлонгоос аврах тангараг тавьсан байдаг. Жанрайсиг бол амьтан хүнийг тэтгэж, тэдний жаргалд харшлах шалтгаан бүхнийг арилган ариусгаж, буян хишгээ дэлгэрүүлэх тангарагтай энэрэл нигүүслийн бурхан юм. Жанрайсиг бурхан нь Мянган мутарт Жанрайсиг, Зөөлөн цогт Жанрайсиг, Найман аюулаас аврагч Жанрайсиг, Хасарваань Жанрайсиг гэх мэт гуч гаруй дүртэй байдаг.

ЖАНРАЙСИГ БУРХАНЫ ЗҮРХЭН ТАРНИ: “Ум ма ни бад мэ хум”

1 ЦАГААН мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1909, 1918, 1927, 1936, 1945, 1954, 1963, 1972, 1981, 1990, 1999, 2008, 2017

  • 2 ХАР болон 4 НОГООН мэнгэтэй хүмүүсийн ивээх бурхан нь Очирваань бурхан юм. Арван хангал бурхадын нэг бөгөөд буддын шашны нууц увидасын хаан хэмээн алдаршсан. Монгол орныг даасан Ядам бурхан учраас айл өрх бүр хоймортоо залдаг. Арван зүгийн хар хорыг тасалж, очир лугаа адил мандан бадрахын ерөөлийг агуулна.

ОЧИРВААНЬ БУРХАНЫ ЗҮРХЭН ТАРНИ: “Ум базар ваани хум пад, Ум дүра гани сууха, Ум жилаа тэү сууха”

2 ХАР мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1908, 1917, 1926, 1935, 1944, 1953, 1962, 1971, 1980, 1989, 1998, 2007, 2016

4 НОГООН мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1906, 1915, 1924, 1933, 1942, 1951, 1960, 1969, 1978, 1987, 1996, 2005, 2014

  • 3 ХӨХ мэнгэтэй хүмүүсийн ивээх бурхан нь Доржсэмбэ бурхан юм. Бие, хэл, сэтгэл гурваа ариун байлгахыг ерөөн тарниа уншдаг.

ДОРЖСЭМБЭ БУРХАНЫ ЗҮРХЭН ТАРНИ: “Ум базар садан а хум суухаа, ум гэли суухаа”

3 ХӨХ мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1907, 1916, 1925, 1934, 1943, 1952, 1961, 1970, 1979, 1988, 1997, 2006, 2015

  • 5 ШАР болон 8 ЦАГААН мэнгэтэй хүмүүсийн ивээх бурхан нь Бурхан багш байна. Эх болсон зургаан зүйл хамаг амьтныг энэрэн нигүүлсэх, буяны үйл бүтэхийн ерөөл оршдог.

БУРХАН БАГШИЙН ЗҮРХЭН ТАРНИ: “Дадята хум мүүни мүүни маха мүүни шагжа мүүни суухаа”, “Дадята хум мүни маха мүни еэ сууха, ум зэяа биди суухаа”

5 ШАР мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1905, 1914, 1923, 1932, 1941, 1950, 1959, 1968, 1977, 1986, 1995, 2004, 2013

8 ЦАГААН мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1902, 1911, 1920, 1929, 1938, 1947, 1956, 1965, 1974, 1983, 1992, 2001, 2010, 2019

  • 6 ЦАГААН мэнгэтэй хүмүүсийн ивээх бурхан нь Манла бурхан байна. Оточ Манла бурханы лагшинг хөх өнгөөр дүрсэлж, бурхан багшийн адил овоодой үстэй, зүүн мутартаа рашаан бумба барьсан, баруун мутарын алгыг гадагш харуулан лянхуа цэцгийн суудалд хүргэн доош унжуулсан байдалтайгаар дүрсэлдэг. Гурван муу заяанаас гэтлэн, нүгэл хилэнц арилан, өвчин зовлонгоос ангижран урт наслаж, санасан бүхэн бүтэж, цаглашгүй буян хураан Бурханы хутгийг олох болно.

МАНЛА БУРХАНЫ ЗҮРХЭН ТАРНИ: “Дадята ум биханзэ биханзэ маха биханзэ биханзэ раза самуд гади суухаа”

6 ЦАГААН мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1904, 1913, 1922, 1931, 1940, 1949, 1958, 1967, 1976, 1985, 1994, 2003, 2012

  • 7 УЛААН мэнгэтэй хүмүүсийн ивээх бурхан нь Ногоон дарь эх бурхан байна. Гурван цагийн бурхадын үйлсийг тэтгэгч эх. Аливаа буянтай ажил үйлсийг үтэр түргэн тэтгэн бүтээж, хүүхэд хүссэнд хүүхдийн заяа хайрлаж, эд хүссэнд эд баялаг хайрлаж, муу ёрын зүүд хэрүүл тэмцлийг арилгана.
    НОГООН ДАРЬ ЭХИЙН ЗҮРХЭН ТАРНИ: Ум дари дүд дари дүри суухаа

7 УЛААН мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1903, 1912, 1921, 1930, 1939, 1948, 1957, 1966, 1975, 1984, 1993, 2002, 2011

  • 9 УЛААН мэнгэтэй хүмүүсийн ивээх бурхан нь Манзушри бурхан юм. Эрдэм мэдлэг оюун ухааны бурхан. Манзушри бурханы тарнийг тоолон уншвал ухамсарыг тэлж, билэг оюуныг хурцалж, мэтгэлцэх урлаг, ой тогтоолт, тайлбарлан таниулах, задлан шинжлэх зэрэг оюун ухааны бүх чадварыг хөгжүүлэх адислалтай хэмээдэг. Манзушри бурханы догшин дүр нь Жигжид бурхан юм.

МАНЗУШРИ БУРХАНЫ ЗҮРХЭН ТАРНИ: “Ум ара база на ди, ум яани ли яа сууха”

9 УЛААН мэнгэтэй хүний төрсөн он: 1901, 1910, 1919, 1928, 1937, 1946, 1955, 1964, 1973, 1982, 1991, 2000, 2009, 2018

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн