Недарланд улсын Звейндрехт хотоос Манба Дацан Нэгдсэн эмнэлгийг зорин ирж эмчлүүлсэн Петер, Туяа нартай ярилцлаа. Туяагийн хувьд савны хоргүй хавдар гэж оношлогдон хэд хэдэн удаа хагалгаанд орж байсан ч эцэстээ эмчилгээгүй гэсэн хариу сонсчээ. Гэсэн ч итгэл найдвараа алдалгүй Монголын уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэхээр Манба Дацан Нэгдсэн эмнэлгийг зорин ирсэн нь тэдэнд дахин амьдрал хайрласан байна.

-Уламжлалт анагаах ухаанаар анх хэзээ эмчлүүлсэн бэ?

Туяа: Би уламжлалт анагаах ухааныг эртнээс мэднэ. 1995 онд зүүн гар  маань мэдээгүй болж байсан юм. Тэр үед өрнийн анагаахын эмч нар ямар ч найдваргүй гэж байсан ч Монгол бариачаар бариулаад эдгэсэн. Тэгж Монгол бариач намайг гартай болгосон. Би 1999 оноос хойш Недарландын Звейндрехт хотод амьдарч байна. Нөхөр маань ABN AMRO банкинд мэргэжилтэн хийдэг. Миний хувьд “Amphia” эмнэлэгт дурангийн оношилгоо, эмчилгээний сувиалагчаар ажилладаг, сувилагч мэргэжилтэй хүн л дээ. 2014 онд савны хоргүй хавдар гэж оношлогдоод хоёр ч удаа хагалгаа хийлгэсэн. Гэсэн ч үр дүнгүй байсаар эцэстээ ямар ч эмчилгээгүй гэсэн хариу сонссон. Тухайн үед маш олон эмнэлгээр явсан ч эмчилж чадаагүй учраас 2018 оны 4 дүгээр сард Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн талаар найзаасаа сонсоод ирж эмчлүүлсэн. Тэр үеэс би Монголын уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний гайхамшигт давуу тал, онцлогийг өөрийн биеэр мэдэрсэн. Түүнээс хойш Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт 3 дахь удаагаа ирж эмчлүүлж байна.

Петер: Эхнэр маань маш хүндээр өвдөхөд бид их айж, олон орноор явж, олон эмнэлэгт хандсан. Герман, Белги гээд яваагүй газар байхгүй. Недарландад байдаг Энэтхэгийн Аюурведийн эмнэлэгт үзүүлсэн боловч тэр үед эхнэр маань маш хүчтэй эм тариа хэрэглэж байсан учраас нөлөөлж чадахгүй байсан. Тэгээд бид ярилцаад ерөөсөө Монголд очиж Монголын уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэх хэрэгтэй юм байна гэж шийдэж, 2018 онд эхнэр маань Монгол руу явсан нь тэр юм.  Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж эдгэсэн нь үнэхээр гайхамшиг. Би тэр үеэс Монголын уламжлалт анагаах ухааныг үнэхээр их сонирхож, өөрөө ч эмчлүүлэхийг хүссэн. Уламжлалт анагаах ухаан, Манба Дацан Нэгдсэн эмнэлэг бидэнд шинэ амьдралыг бэлэглэсэн.

-Монголд ирэхээс өмнө таны биеийн байдал ямар байсан бэ?

Туяа: Недарландад савны хоргүй хавдартай гэж оношлогдоход эмч нар эмчилгээний хоёр хувилбарыг санал болгосон. Нэгдүгээрт, хавдрын хэмжээ маш том учраас хагалгаанд орж хавдрыг савтай нь авах, хоёрдугаарт, хавдрын тэжээгдэж байгаа судсыг хаах эмчилгээ хийнэ гэсэн. Бид ярилцаад хоёр дахь эмчилгээг сонгосон боловч үр дүнгүй болж, хагалгааны дараа маш их хүндрэл үүссэн. Гэтэл эмч нар юунаас болж хүндрэл үүсээд байгааг олохгүй явсаар дахин хагалгаанд орж саваа авахуулсан. 2015 онд дахиад дурангийн хагалгаанд орж гэдэс, дотор эрхтэнд наалданги байна уу, юунаас болж өвдөлттэй байна гэдгийг харсан боловч бас л онош нь тогтоогдоогүй. Гэсэн ч бид хоёр бууж өгөөгүй, ямар нэгэн арга байх ёстой гэж хайсаар азаар Манба Дацан эмнэлгийн тухай олж мэдэж, эмчлүүлсэн. Анх Манба Дацан эмнэлэгт ирэхдээ тэргэнцэртэй, удаан зогсож, явж чаддаггүй, маш их өвддөг, өвчин намдаах хүчтэй эм уудаг байсан.

-Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд ямар онош хэлсэн бэ. Эмчилгээний үр дүн ямар байсан?

Туяа: Эмчилгээ хийлгэж эхлээд л өвдөлт намдаж, бие тавираад сайхан болсон. Эмчилгээний явцад явж чаддаг болоод, гэр рүүгээ буцахдаа гүйдэг болтлоо сайжирсан. Би тэргэнцэр дээр суудаг байсан хүн шүү дээ. 14 хоногийн дотор ийм гайхалтай үр дүнтэй эмчилгээ хийлгээд гэртээ очиход нөхөр маань үнэхээр их гайхаж, маш өндөр сэтгэгдэлтэй байсан. Тийм ч учраас бид 10-р сард нь хамт ирсэн.

-Уламжлалт анагаах ухааны онцлог, давуу талыг та бүхэн хэрхэн тодорхойлох вэ. Уламжлалт эм, эмчилгээний үр дүнг өөрсдийн биеэр мэдэрсэн учраас илүү ихийг хэлж чадах байх?

Петер: Бид 2018 оны 10-р сард ирж эмчлүүлсэн нь миний хувьд уламжлалт анагаах ухаанаар анх удаа эмчлүүлсэн явдал байлаа. Тэр үед би сахарын өвчтэй, хоёрдугаар үедээ орж хүндэрсэн, өндөр тунгаар эм уудаг байсан. Гэтэл Манба Дацанд эмчлүүлээд хэдхэн хоногийн дараа сахарын эмээ уух шаардлагагүй болж, сахарын хэмжээ тогтмол болоод эхэлсэн. Түүнээс хойш өдийг хүртэл би сахарын эмээ уугаагүй. Недарландад очоод үзүүлэхэд миний шинжилгээнүүд бүгд хэвийн хэмжээнд байсан. Мөн Недарландад байхад намайг цөсний чулуутай, мэс засалд орохоос өөр аргагүй гэж байлаа. Гэтэл Манба Дацан эмнэлэгт тан ууснаар чулууны хэмжээ багасаж, өвдөхөө больсон. Энэ бол үнэхээр гайхалтай. Би уламжлалтаар эмчлүүлээд маш их өөрчлөгдсөн. Уламжлалт анагаах ухаан хүнийг “Хэн бэ”, “Ямар хүн бэ” гэдгийг бүхлээр нь хардаг маш том ухаан гэдгийг ойлгосон. Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчдын харьцаа, эмчилгээний чанар, үр дүн үнэхээр гайхалтай.

Туяа: Тиймээ, эмч нарын харьцаа хандлага, үйлдэл зэргийг хараад сэтгэл тайвширч, маш их амар амгаланг мэдэрч байсан. Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт Монголын уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлсэндээ сэтгэгдэл маш өндөр байна. Ийм сайхан аз завшаан олдсонд талархаж явдаг. Европ анагаахын эмнэлгүүд шинж тэмдэг дарахад чиглэсэн эмчилгээ хийдэг бол уламжлалт анагаах ухаан юунаас болж, ямар учраас өвчин үүссэн учир шалтгааныг тодруулж, бие махбодын харилцаа холбоо, сэтгэлзүй, хоол ундтай нь холбож, бүхий л талаас нь цогцоор нь авч үздэг агуу шинжлэх ухаан юм.

-Уламжлалтаар эмчлүүлдэг хүмүүс эрүүл амьдралын хэвшилд суралцсан байдаг. Та хоёрын хувьд амьдралын хэв маягтаа хэр өөрчлөлт оруулсан бэ?

Туяа: Тиймээ, бид хоёр эмчилгээний дараа гам барина, хоол ундаа зохицуулна. 2018 оны 10-р сараас хойш бид хоёр хоол ундандаа маш том өөрчлөлтийг хийж байгаа. Нөхөр маань 14 кг турсан, тамхинаас гарсан. 108 мөргөлийг тогтмол хийдэг. Хамгийн чухал нь сахарын хэмжээгээ тогтмол барьж чадвал насан туршдаа эм уухгүй байх боломжтой. Тиймээс ч бид цаашид жил бүр Манба Дацан эмнэлгийг зорин ирэх болно. Бид эрүүл мэнддээ их анхаардаг болсон. Бидний эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээ зориулдаг Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч нар, хамт олонд баярлаж, талархаж явдагаа илэрхийлье. Энэ сайхан ажил үйлсийг хийж, олон түмэнд туслаж байгаа та нарын минь ажил үйлс дэлгэрэх болтугай.

-Баярлалаа

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн