Миний бие танай сайхан хамт олноор 10 хоногийн хугацаанд маш сайхан асарч, сувилуулж, эмчлүүлээд 100% өндөр сэтгэгдэлтэй, бие эрүүл, ухаан саруул гарч байгаадаа туйлын баяртай байна.

Эмчлэгч эмч Пүрэвбадамдаа болон энэ сайхан сургууль эмнэлэг, хийд, эмийн үйлдвэрийг үүсгэн байгуулсан Хамба лам Нацагдорж гуай танд, мөн үйлчлүүлэгч нартай үргэлж найрсаг харилцаж, зөвлөгөө өгдөг Найдан эмчид, Бидний эмчилгээнд төгс зохицсон маш сайхан шингэдэг хоол хийж өгдөг тогооч, гал тогооныхон, үйлчлэгч эгч нартаа, усан болон арвайн бариан эгч нарт талархлын халуун сэтгэлээ илэрхийлж байна.

Та бүхний бусдыг энэрч, эмчлэх ариун их үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн биднийг шидэт тарнийн хүчээр эмчилж буй Манла бурхандаа зарбиръя. Манба Дацан Хийдийн лам нарт талархаж буйг хүлээн авна уу.

Бие махбод, ухаан сэтгэл, сүнсэн бие бүгдийг цогцоор нь эмчилдэг ийм сайхан газар ирж эмчлүүлсэндээ туйлын их баяртай байна. Монголын Уламжлалт Анагаах Ухааныг дэлгэрүүлэн түгээх их үйлс бүгд нь улам арвижин бадарч, монгол хүн бүр уламжлалт анагаах ухаанаа шүтэх болтугай.

Цаашид дэлхийд алдартай сайн эмч нарыг бэлтгэн гаргаж, буй сургуулийн хамт олонд оюутан сурагчиддаа эрүүл энх, аз жаргал, ажлын болон сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн: Эмчлүүлэгч Ц.Сарантуяа 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн