ЭРХЭМ ЗОРИЛГО

Орчин үеийн анагаах ухааны ололт, амжилтыг уламжлалт анагаахын онол, сургалт, нотолгоонд тулгуурласан оношлогоо, эмчилгээ, эм үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, судалгаатай зохистойгоор хослуулан хөгжүүлж, дотоод, гадаадын иргэдэд чанар, хүртээмжтэй, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үндэсний хэмжээний тэргүүлэх байгууллага болоход оршино.

Манба Дацан эмнэлэг

Манай эмнэлэг нь дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, арьс зэрэг олон чиглэлээр архаг удаан явцтай болон дахилт сэдрэлт ихтэй дараах өвчин, эмгэг, хам шинжүүдийг хэвтүүлэн эмчлэх болон өдрөөр, амбулаториор уламжлалт анагаахын аргуудаар оношилж, эмчлэн эдгэрүүлж, орчин үеийн анагаахын лабораторийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, лабораторийн шинжилгээнүүдээр эмчилгээ, сувилгааны үр дүнг тооцож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Нарийн мэргэжлийн тусламж, эмчилгээ, үйлчилгээ шаардлагатай болон бүх эрхтэн системийг хамарсан өвчин, эмгэгийн үед 50 гаруй төрөл зүйлийн эмийн болон эмийн бус эмчилгээг хийдэг.

Оточ Манрамба Их Сургууль

Оточ Манрамба Их Сургуулийн сургалтын зохион байгуулалт нь Их дээд боловсролын хууль тогтоомжийн дагуу бакалавр, магистр, төгсөлтийн дараах нарийн мэргэжил, мэргэшүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулан үйл ажиллагаагаа чиглүүлж зорилго, зорилтоо хэрэгжүүлэн ажиллаж байна.

Манба Дацан хийд

Бусдад туслахуй Анагаах ухааны Манба Дацан хийд нь бурхадын лагшин, ларлиг, тааллын шүтээнийг номын ёсоор цогцлоон бүтээхэд сэтгэл оюунаа зориулан ихээхэн хүч хөдөлмөр гарган санхүүгийн хөрөнгө оруулалт хийж ирсэн нь эдүгээ ард түмний шүтээн болоод зогсохгүй Монголын шинэ цагийн шашин соёлын үнэт өвийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй юм.

Манба Дацан эмийн үйлдвэр

“Манба Дацан” эмийн үйлдвэр нь 1990 онд Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төв “Манба Дацан”гийн салбар болон байгуулагдсан бөгөөд уламжлалт эм үйлдвэрлэийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй анхны мөн салбартаа тэргүүлэгч үйлдвэрийн нэг юм.
Эмчилгээ үйлчилгээ