Талархал

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Анх удаа энэ эмнэлэгт үзүүлэх гэж ирээд гадаа машины зогсоол дээр буугаад энэхүү хоёр сүрлэг ихэр барилга, гадна талбайн тохижилт, нам гүм тайван орчинг гаднаас нь шууд л мэдэрсэн. Эмнэлгийн хаалгаар орж ирэхэд их сайхан дулаан уур амьсгал угтсан.

“Өөдлөх айл үүднээсээ” гэж үг энэ эмнэлэгт хэрэгжиж байгаа нь үнэхээр таалагдсан. Миний ээж өөрөө энэ эмнэлэгт үзүүлж байгаагүй мөртлөө “Миний охин Манба Дацан эмнэлэгт очоод үзүүл л дээ” гээд л гуйгаад байсан нь эх хүн зөн совингоороо мэдэрч байжээ. Ээждээ их баярлалаа. Эмнэлэгт хэвтсэн өдрөөс эхлээд эмчилгээг маш түргэн шуурхай, сайн хийсэн. Эмчилгээг чин сэтгэлээсээ, зөвхөн эмчилж буй хүнийхээ төлөө залбирч, ном уншлага уншиж хийж байгаа нь нэг л сонин далдын увидас ч юм шиг гайхамшигтай мэдрэмж төрж байсан.

Эмч нарын ур ухаан, ур чадвар, гоо зүй, ёс зүй, ухамсар, хүнтэй харьцах харилцаа маш сайн өндөр хэмжээнд бэлтгэгдсэн байгаа нь илт харагдаж байна.

Эмчлэгч эмч Доржсүрэн болон намайг эмчилсэн, миний төлөө санаа тавьж байсан жижүүрч эмч нартаа маш их баярлалаа.

Дадлага хийж байсан оюутнууддаа их баярлалаа. Мундаг чадвартай, ёс зүйтэй оюутнууд байна лээ шүү. Тав тустай, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлж өгсөн цэвэрлэгээний ажилтан эгч нартаа баярлалаа. Их сайхан хүмүүс байна. Усан эмчилгээний сувилагч Пүрэвдоржид баярлалаа. Энд хэвтсэн хүн бүр эндээс тайвшрал, амар амгалан байдал, бас бясалгал, хайр энэрэл, зөөлөн халуун сэтгэл, өгөөмөр тэнүүн бодлыг сэтгэл зүрхээрээ мэдэрдэг юм байна.

Би Монголоороо, Монгол хүнээрээ, Монголын уламжлалт анагаах ухаанаараа бахархаж байна.

Та бүхнийг хүндэтгэсэн Л. Мөнхзаяа

 

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн