Юуны өмнө Манба Дацан эмнэлэгийн эмчилгээ, сувилгаа, асаргаа, гал тогоо, үйлчилгээний хэсгийн гээд ажлын баг бүрэлдэхүүн, хамт олонд гүнээ талархсанаа илэрхийлье. Миний бие тэр сайн, энэ сайн гэж сонсоод бас багагүй хугацаа алдаж олон ч эмнэлэгээр ч яваад ардын ч эмчилгээ хийлгэж, европ эмчилгээ ч хийлгээд сайн үр дүнд хүрэхгүй байсны эцэст нэг найзаасаа сонсоод танай эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд эрүүл болоод гарч байгаадаа маш их баяртай байна. Надад л үйлчилж үзүүлж байгаа юм шиг эмчилгээ, сувилгаа, асаргаа, үйлчилгээний чанарт сэтгэл их хангалуун байна.Олон олон хүнийг анагаасан ийм сайхан буянтай, чанартай үйлчилгээ Монгол орны өнцөг булан бүрт хүрч, өргөжин тэлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Намайг эмчлэгч эмч Б.Чойном тэргүүтэй бусад чадварлаг сайн эмч нарт болон сувилагч, асрагч нарт ажлын өндрөөс өндөр амжилт хүсье. Цаашид улам бүр эрч хүчээр дүүрэн байж Монголын Уламжлалт Анагаах Ухааны оргилд нь хүрээрэй. Араасаа олон арван шавь нар дагуулж, өөр шигээ мянга мянган “Шидэт гартан”-уудыг төрүүлээрэй.

Хүндэтгэсэн ёсолсон: Л.Бэрцэцэг

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн