Манба Дацан эмнэлэгт 10 хоногт эмчлүүлэн сувилуулж, бие илааршин сайжирч, өндөр сэтгэгдэлтэй эмнэлэгээс гарч байна. Намайг анх судас барьж үзэн хэвтэн эмчлүүлэхийг зөвлөсөн зөвлөх эмч доктор Одонцэцэг, намайг гардан эмчилсэн эмч Амаржаргал, уртын дадлагын оюутнууд , тогооч зөөгч нар, рашаан эмчилгээний ажилтнууд үйлчлэгч нарт баярлан талархсанаа илэрхийлж, цаашдийн ажилд болон сургалтын өндөр амжилтуудыг хүсье.

Их хутагтуудын өлгий Богд очирваань уулаараа бахархаж шүтэж, залбирч, мөргөж байдаг заяа золтой Завхан аймгаараа бахархдаг. Тэр дундаа олон алдар суутнуудыг төрүүлсэн Алдархаан сумаас Дорнийн их яруу найрагч Б.Явуухулан, нэрт зохиолч Д.Намдаг, армийн генерал Б.Дорж, академич Б.Содном нарын араас энэ цаг үед төрсөн алдартан бол Нацагдорж хамба мөнөөс мөн билээ. Монголынхоо ард түмний төлөө сэтгэл, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан нөр их хөдөлмөрлөн том зорилт, зорилго тавьж энэ олон цогцолборыг барьж байгуулан эмнэлэг, сургууль, хийдийн нэр хүнд ард түмний дунд сайнаар яригдаж байгаа нь юутай сайхан байна вэ?

Монголын уламжлалт эмнэлгийг утгаар нь хэрэгжүүлэн ажиллаж байна, болж байна. Уламжлалт эмнэлэгийн чиглэлээр олон мэргэжлээр оюутнуудыг сурган далагажуулж байна, болж байна. Үүнийг нөр их хөдөлмөр гэхгүй өөр юуг их хөдөлмр гэх вэ? (хувь хүний) Би хийдээс хурал уншлага хийж олон түмэндээ үйлчилж байгаа нь үнэхээр сайшаалтай байна. Дээр би олон байна, болж байна гэж энгийн үгээр бичлээ. Цогцолборын ажил бүхэлдээ жигдрэн сайн ажиллаж байна. Сайхан орчинг бүрдүүлж дээ. Нацагдорж хамба одоо дараагийн зорилтоо тавих нь зүйтэй болов уу. Энэ юу вэ? гэвэл, Ард түмнээ соён гэгээрүүлэх:

Энэ цаг үед энэ шиг хэрэгтэй зүйл алга даа. Хойно 2 санаа бичлээ хүлээн авч хэрэгжүүлж ажиллахыг хүсье. За одоо саналаа бичье.

  1. Цогцолборынхоо дэргэд сургалт судалгаа эрдэм шинжилгээний төв байгуулах, (нэрт эрдэмтдийг цуглуулан) дэлхийн хэмжээнд ажиллах өргөн цар хүрээгээ нэмэгдүүлэн, тэлэх.
  2. Иргэдэд зориулсан сурах бичиг, хэвлэмэл хуудсыг эрүүл мэндийн чиглэлээр төвд хэлнээс монгол руу орчуулан, сурах, авч явахад хялбар загвартай хийх (мэгзэм, тарни) гэх мэтийг бие нь сайжраад гарч байгаа иргэн, монголын ард түмэн үүнийг сурахыг эрмэлзэж байна. Сурах байгууламж цөөн байна даа. Соён гэгээрүүлэх төр байгуулах.

Дээрхи саналуудаас хэрэгжүүлж болохыг нь хэрэгжүүлж ажиллахыг хүсье. Миний саналыг заавал Нацагдорж хамбад уншуулаарай. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Завхан аймгийн уугуул Эрдэнэт хатан иргэн, эмчлүүлэгч Л.Түмэндэмбэрэл

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн