Талархал

Халуун цуст Монгол хүний эрүүл энх, эдгээх нөр их ажилд уламжлалт эмчилгээг үргэлжлүүлэн эхлүүлэн хөгжүүлж байгаа Манба Дацан эмнэлгийн хамт олон, хамба багш Д.Нацагдорж тэргүүтэн нийт эмч нартаа талархал илэрхийлье.

Өвчтөнийхөө биеийн өөрийн бие, сэтгэл зүрхээрээ илааршуулж байгааг нүдээрээ харж, биеээрээ мэдэрч баярлаж байна. Ялангуяа намуун зөөлөн, уриалгахан харьцаа нь өвдөж ирсэн биднийг тайвшруулж байгаа нь танай хамт олны онцлог байгааг тэмдэглэж байна. Эмчлэгч эмч Тэмүүлэн болон зөвлөх эмч Г.Одонцэцэг нартаа баярлалаа, баярлалаа, баярлалаа ….

Амтат хоол идээгээр өдөр бүр сувилан, цэвэр сайхан орчинг буй болгосон гал тогооны хамт олон, үйлчилгээний ажилтан Цэрэн нарт мөн баярласнаа илэрхийлье.

Уламжлалт эмчилгээний нөр их ажлын үр дүн “гамаа барих” –д оршдог тул эмчийн зөвлөгөөг сайн биелүүлнээ.

БГД-ийн 18-р хорооны өндөр настан Д.Тунгалаг

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн