Суудал

Хүйс Төрсөн он Гарах болон ирэх зүг, хийх үйлдэл, унших тарни Засал ном Суудлын цээр

Гал

Эр

1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

Зүүн урагш гараад гал махбодын засал болгон, галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, гал гаргаад (шүдэнз зурж хаях зэргээр) урд зүгээс ирнэ.

“Ум базар пад дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.

Ариун сан тавиулж, Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Цагаан шүхэрт, Саейнин бын доо уншуулаарай.

Улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил.

Эм

1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

Шороо

Эр

1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Баруун зүгт гараад шороон махбодын засал болгон, шороо чулуу хөдөлгөн, агаарт цаас хийсгэн, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж баруун урдаас ирнэ.

”Ум бадма дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.

Цац 1000 тавиулж, Жадомба, Сундуй, Додьгалсан, Санжодмонлам, Саенинбын доо уншуулаарай.

Эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт, мөнгө, зэс төмөр авахгүй. Улаан хонины мах, чоно барьсан малын мах идэхгүй. Бэлэвсэн эмгэний идээнд бүү хүр. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэх. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Цас мөс хайлах цагт сэрэмжил.

Эм

1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

Төмөр

Эр 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017 Баруун урагш гараад төмөр махбодоос үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөр хөдөлгөөд баруун зүгээс ирнэ.

“Ум раднаа дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.

Усан балин, Дашзэвэг, 8 гэгээн, Гомбо, Догсүм, Дүгэр уншуулаарай. Чоно, нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганых нь махыг идэхийг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга мэсний аюулыг анхаар. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх цагаар хянуур бай.
Эм

1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

Огторгуй

Эр 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016 Зүүн хойшоо гараад огторгуй махбодын засал болгон агаарт цаас хийсгэж, шороо, чулуу хөдөлгөөд, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж, баруун хойноос ирнэ.

“Ум базар паг мо хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.

Арван гурван сан тавиулж, Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима, Банзрагч, Санжодмонлам, Алтангэрэл, уншуулаарай.

Шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барьж, эвдэрхий гэр сэлбэж болохгүй. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөдлөх цагаар хянуур бай.

Эм

1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Ус

Эр

1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

 

Зүүн зүгт гараад усан махбодоос гэмтэхгvй хэмээн сэтгэж цас, усан дээгvvр гаран хойд зүгээс ирнэ.

“Ум гарма дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.

Хийморийн сан тавиулж, Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин, Хамчуннагва, Лүмбүгарав, Шивдаг дором уншуулаарай.

Шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэх. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил.

Эм

1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

Уул

Эр

1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

Баруун хойшоо гаран салхи шуурга, шороо чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөөд салхинд цаас хийсгэн зүүн хойноос ирнэ.

“Ум будда дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.

 Ариун сан тавиулж, Цагаан шүхэрт, Гомбо, Шалши, Жадомба, Савдаг, Дондол сан, Банзрагч, Саенинбындоо уншуул.

 Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар малгай хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хадах, газар хөлдөж цас унан хүйт хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, ус унах, яр шарх гарах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэрэмжил.

Эм

1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012

Мод

Эр

1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

 

Зүүн урагшаа гараад модон махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, мод хөдөлгөөд зүүн зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизъяа суухаа”

тарнийг 7-21 удаа уншина.

Ариун сан, Усан сан тавиулж, Гомбо, Сундуй, Дуншиг, Цанжид, Чавдар Нолсан, Нити уншуулаарай. Мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил.

Эм

1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

Хий

Эр 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012 Урд зүгт гараад салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, шороо чулуу хөдөлгөөд зүүн урдаас ирнэ.

“Ум базар пад дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.

Лхам, Жадомба, Жүгдэргарнаг, Догсум, Ширнэн, Цагаан шүхэрт, Сундуй, Намхайнинбуу уншуулаарай.

Шар өнгийн ад авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхгүй. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжил.

Эм

1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн