Буддын гүн ухаанд хүний сүнсийг хөдөлгөж байдаг 10 төрлийн хий оршдог гэж үздэг. Тэдгээр нь та бидний үзэж харах, санаж, сэрэх, идэж уух, уусан идсэнээ боловсруулах зэрэг бүх л зүйлийг зохицуулж байдаг нэг ёсны хөдөлгөгч хүч гэнэ. Энэ хийний хүчээр хүмүүс амьдралаа тэтгэж, сүнсний хөдөлгөөнөө зохицуулдаг аж. Ийм ч учраас сүнсний хөлөглөдөг хийг морь лугаа адилтгаж “хийморь” хэмээдэг аж. Хийморь муудахаар сүнсний чадал муудаж аливааг санаж сэтгэх нь мууддаг гэж үздэг учраас хийморио сэргээдэг байна.

Хийморь сүлд босоо, уруугаа, хэвтээ, гэдэргээ гэж дөрөв байдаг. Сүлд гэдэг тухайн хүний бие махбодид оршиж гүйдгээс гадна зарим тохиолдолд гадагшилдаг зүйл гэж анагаах ухааны сударт тэмдэглэгджээ. Сүлд нь гадагшилснаас тухайн хүний хийморь доройтдог учраас хийморь лундаагаа засахаар хийморийн дарцаг хийсгэдэг байна.

Хийморийн дарцагийг “гахай хонь туулай”, “бар морь нохой”, “хулгана луу бич”, “тахиа үхэр могой” гэж ивээл жилүүдээр нь ангилсан байдаг. Тиймээс сар шинийн энэ өдрүүдэд хийморийн дарцаг хийсгэвэл бүтэн жилийн турш хийсч хүмүүний хийморь лундааг өргөж байдаг ажээ.

Хийморийн дарцаг хийсгэх зүг буюу хийморь гүйх өдөр

Ивээл жилтнүүд Дарцагны өнгө, дэвсгэр Гариг Дарцаг хийсгэх зүг, жил, өдөр
Гахай, хонь, туулай Дэвсгэр нь ногоон, морь нь шар, хэл нь хөх, иш нь улаан, эмжээр нь цагаан, уяа нь улаан урих ном нь жамсран догжир, лхам, норжмаансүн, дашзэвэг Ням Улаагчин могой өдөр өмнө зүгт хийсгэнэ.
Бар, морь, нохой Дэвсгэр нь шар, морь нь хөх, хэл нь улаан, иш нь цагаан, эмжээр нь ногоон, уяа нь цагаан урих ном нь махгал, лхам, найман гэгээн Баасан Төмөр бич өдөр баруун зүгт хийсгэнэ.
Хулгана, луу, бич Дэвсгэр нь хөх, морь нь улаан, хэл нь цагаан, иш нь ногоон, эмжээр нь шар, уяа нь ногоон урих ном нь нанжид, лхам, норжмаансүн Пүрэв Модон бар өдөр зүүн зүгт хийсгэнэ.
Тахиа, үхэр, могой Дэвсгэр нь цагаан, морь нь ногоон, хэл нь шар, эмжээр нь улаан, уяа нь хөх урих ном нь цагаан шүхэрт, гомбо, лхам Даваа Харагчин үхэр өдөр хойд зүгт хийсгэнэ.

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн