ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

Эмчилгээ үйлчилгээ

Манай эмнэлэг нь дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, арьс зэрэг олон чиглэлээр архаг удаан явцтай болон дахилт сэдрэлт ихтэй дараах өвчин, эмгэг, хам шинжүүдийг хэвтүүлэн эмчлэх болон өдрөөр, амбулаториор уламжлалт анагаахын аргуудаар оношилж, эмчлэн эдгэрүүлж, орчин үеийн анагаахын лабораторийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, лабораторийн шинжилгээнүүдээр эмчилгээ, сувилгааны үр дүнг тооцож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

1. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, хам шинжүүд:
  • Ходоодны архаг үрэвсэл
  • Ходоодны шархлаа
  • Элэгний архаг үрэвсэл
  • Элэгний хатуурал/цирроз/
  • Хеликобактерийн шалтгаант ходоодны үрэвсэл
  • Өтгөн хаталтын хам шинж/ шалтгаан тодорхойгүй /
  • Байнгын хэхрэх, гулгих хам шинжүүд
  • Амны хөндийн архаг үрэвсэлт эмгэгүүд
2. Амьсгалын замын эрхтэн тогтолцооны эмгэг, хам шинжүүд:
  • Архаг бронхит, ханиалга
  • Багтраа/Бронхиальная астма/
  • Харшлын шалтгаантай ханиалга
  • Гайморит
3. Зүрх судасны тогтолцооны эмгэг, хам шинжүүд:
  • Цусны даралт ихсэх өвчин
  • Хавагнах хам шинж
  • Хамраас цус гарах
4. Эмэгтэйчүүдийн өвчин, эмгэг, хам шинжүүд:
  • Умай, өндгөвчний уйланхай /киста/
  • Умайн хоргүй хавдар/миома/
  • Зуршсан зулбалт
  • Эмэгтэйчүүдийн төрөл бүрийн үрэвсэлт өвчнүүд
  • Үргүйдэл
  • Сарын тэмдгийн мөчлөг алдагдах эмгэгүүд
5. Хүүхдийн өвчин, хам шинжүүд:
  • Мэдрэлийн ядаргаа, цочрол
  • Геморрагический васкулит
  • Сульдаа, доройтол, дархлаа буурах
  • Нүүрээр хатиг, батга, тууралтууд гарах
6. Мэдрэлийн эрхтэн тогтолцооны өвчин эмгэг, хам шинж:
  • Толгойны өвдөлтүүд/шалтгаан тодорхойгүй/
  • Мэдрэлийн сульдаа , ядаргаа
  • Нойргүйдэл
  • Гурвалсан мэдрэлийн үрэвсэл
  • Нүүрний мэдрэлийн үрэвсэл
  • Суудал мэдрэлийн үрэвсэл
  • Нурууны мэдрэлийн ёзоор дарагдлын эмгэг/ радикулит/
  • Могой үлд/ Бүсэлхий үлд –Опаясывающая лишай/
  • Биеийн ерөнхий чалх, тэнхээ сайжруулах
  • Сэтгэцийн зарим төрлийн эмгэгүүд
7. Бөөр, шээс дамжуулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд:
  • Бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл
  • Бөөрний түүдгэнцрийн үрэвсэлт өвчин
  • Давсагны үрэвсэл/ цистит/
  • Түрүү булчирхайн эмгэгүүд, эрэгтэйчүүдийн бусад эмгэгүүд
  • Шээс задгайрах
8. Арьс, үе мөч, тулгуур эрхтэн, бодисын солилцооны эмгэгүүд:
  • Арьсны үрэвсэлт эмгэгүүд, экзема
  • Арьс цайрах өвчин /витилого/
  • Үе мөчний эмгэгүүд
  • Хэрлэг болон хэрлэг төст эмгэгүүд
  • Үенд яс ургах
  • Яс сиийрэгжих өвчин
  • Остеомиелит /ясны хальсны идээт үрэвсэл/
  • Чихрийн шижин
  • Хавдрын эрт үеийн оношилгоо, эмчилгээ
  • Бамбай булчирхайн эмгэгүүд … гэх мэт
Нарийн мэргэжлийн тусламж, эмчилгээ, үйлчилгээ шаардлагатай болон бүх эрхтэн системийг хамарсан өвчин, эмгэгийн үед дараах 50 гаруй төрөл зүйлийн эмийн болон эмийн бус эмчилгээг хийдэг. Үүнд:
  • Уламжлалт анагаахын 200 гаруй нэртөрлийн эм тан
  • Бүтэн биеийн бариа
  • Толгойн бариа
  • Нуруун бариа
  • Дээд мөчдийн бариа
  • Доод мөчдийн бариа
  • Даралт бууруулах бариа
  • Халуун тосон бариа
  • Арвайтай бариа
  • 4 толионы шар тостой бариа
  • Зүү
  • Эсгий төөнүүр
  • Утаатай, утаагүй төөнүүр
  • Эмт төөнүүр
  • Гулгуур бумба
  • Галтай бумба
  • Хануур
  • Шивүүр
  • Самнуур
  • Шавар
  • Зөгийн балтай татлага
  • Рашаан ванн
  • Жин засал
  • Цус тогтоох хамрын чихээс
  • Сармисны зутан
  • Ясны шөл ванн
  • Эмт ванн
  • Ууран дэвтээлэг
  • Бөөлжүүлэг
  • Хэвлийн туулга
  • Эмэгтэйчүүдийн туулга
  • Хамрын туулга
  • Зүрхний туулга
  • Уушгины туулга
  • Готол эмчилгээ
  • Зөөлөн шимт эмчилгээ
  • Нируха /бургуй/
  • Гаргалга эмчилгээ

ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЮУНЫ БҮТЭЭЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

БҮТЭЭЛИЙН САН

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН СОНИН

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭГДЭЛ

Уламжлалт анагаах ухаан хүн тус бүрд тохирсон эмчилгээг хийдэг нь хамгийн том давуу тал юм болов уу. Уламжлалт эмчилгээ хийлгэхээр миний бие цаанаасаа сэргэж, сайхан болж байгаа нь мэдрэгддэг. Уламжлалт эм, эмчилгээг хэрэглэсэн өдрөөс л ядаргаа тайлагдаж, эрч хүчтэй болж байна. Өмнө нь сайн унтаж чаддаггүй байсан бол Манба Дацан эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэнээр сайхан унтаж амардаг болсон.

О.Анужин УДБЭТ-ын Балетын гоцлооч

Манба Дацан эмнэлэг их тохижсон, үйлчилгээ сайтай, гар сэтгэл нийлсэн сайхан хамт олон байна. Цэгэн бариатай тосон массаж, бумба, төөнүүр, усан эмчилгээнүүд, таван тантай рашаан, ясны шөл гэх мэт уламжлалт эмчилгээнүүдийг маш сайн хийдэг. Эдгээр эмчилгээг Манба Дацан эмнэлгээс л иж бүрнээр нь авах боломжтой юм байна.

Ш.Цэвэлмаа Монголын анхны тэргүүн хатагтай

Зүрх судасны хатууралтай, бөөр усжсан гэсэн оноштой, эмчилгээгүй гэж байсан би Хамба лам Д.Нацагдоржид үзүүлж тан уугаад эдгэсэн. Гурван жилийн настай гэж байсан хүн чинь эдгээд одоо ямар ч шинжилгээ хийлгэсэн миний таван цул эрхтэн эрүүл гэж гардаг. Түүнээс хойш би өвдөж зовох л юм бол Манба Дацан эмнэлэгтээ ирж үзүүлээд, өдий арав гаруй жил өөрийгөө болоод гэр бүлийнхнийгээ даатгаад явж байна даа.

В.Тунгалаг

 

Би Тува Улсаас ирж Манба Дацан эмнэлэгт хоёр долоо хоногийн турш хэвтэн эмчлүүлсэн. Энэ эмнэлэгт эмчлүүлсэний дараа бие минь эрс сайжирч, эрч хүчтэй, тайван амгалан болсон. Би эмч мэргэжилтэй хүн. Эмчээр ажиллаж байх хугацаандаа хүний бие сэтгэлийг хамтад нь эмчилдэг эмчилгээг Манба Дацан эмнэлгээс өөр газар хараагүй. Тиймээс би уламжлалт анагаах ухаанд суралцахыг хүсч байна.

Альбина Борисовна Ондар Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч, эмч

Уламжлалт анагаах ухааны эм тан, эмчилгээ хүний биед хор нөлөөгүй, харин ч биед нуугдмал байгаа өвчнийг илрүүлэн эмчилдэг давуу талтай гэдгийг ойлгосон.

Д.Оюунтуяа Манба Дацан эмнэлэгийн үйлчлүүлэгч