English     
 
 
Та манай
4510
зочин боллоо

      
Хаяг : Монгол улс, Улаанбаатар хот, Баянзvрх дvvрэг, 2-р хороо Утас : 458489, 457489 Факс : (976-11)-458489 E-mail :Lama@magicnet.mn
 

ОТОЧ МАНРАМБА ДЭЭД СУРГУУЛЬ




Багшаа бишрэн хvндэтгэж эрдэм сурна
Шавиа энэрэн асарч эрдэм сургана
Єєрийн сэтгэлийг засаж хичээл шамдал
Билэг оюунаар номыг дээдлэн эрдмийг сурна
          Оточ Манрамба Дээд Сургууль нь 1991 онд байгуулагдсан Уламжлалт Анагаах Ухааны анхны дээд сургууль.
- 2000 онд Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэх Vндэсний Зєвлєлєєс магадлан итгэмжлэгдсэн сургууль болж гэрчилгээ авсан.
- Тус сургуульд суралцагч оюутнууд Монгол улсын хуулийн дагуу тєрийн зээл, тэтгэлэг, тєрєєс vзvvлэх буцалтгvй тусламжаар суралцах эрхээр хангагдсан.
- Тус сургуульд ОХУ, БНХАУ, Англи, АНУ-аас оюутнууд суралцдаг.

Сургуулийн эрхэм зорилго
          Дэлхийн анагаах ухааны чиг хандлага, тєрєєс боловсрол, эрvvл мэндийн талаар баримтлах бодлогод тулгуурлан Уламжлалт Анагаах Ухааны мэдлэгийн єв санг дээдлэн анагаахын шинжлэх ухааны гайхамшигт ололтыг Сургалт-Эрдэм шинжилгээ -Vйлдвэрлэлтэй зохистой хослуулан хєгжvvлж, хvнлэг нигvvлсэнгvй сэтгэл оюунтай, дотоод гадаадад мэргэжлийн єндєр тvвшинд бие даан ажиллах чадвар бvхий, боловсролын бакалавр зэрэгтэй, Уламжлалт Анагаах Ухааны хvний их эмч, Уламжлалт Анагаах Ухааны сувилагч мэргэжилтэн бэлтгэх таатай орчин бvрдvvлж хэрэгжvvлэхэд оршино.

Сургалт
Оточ Манрамба Дээд Сургууль нь дараах шаталсан сургалтыг явуулдаг:
1. Уламжлалт Анагаах Ухааны хvний их эмчийн бакалаврын сургалт 6 жил
2. Уламжлалт Анагаах ухааны сувилахуйн бакалаврын сургалт 4 жил
3. Тєгсєлтийн дараах магистрантурын сургалт 2 жил
4. Тєгсєлтийн дараах эмч нарын мэргэшvvлэх болон мэргэжил дээшлvvлэх сургалтууд
          Бакалаврын сургалтанд таван жилийн хугацаанд 215 кредит цагийн хичээл vзэж судлан Уламжлалт Анагаах Ухааны хvний их эмч мэргэжлээр тєгсдєг. Тєгсєгчид Монгол Улсын Эрvvл Мэндийн Хєгжлийн Vндэсний Тєвєєс хvн эмчлэх эрх олгосон лиценз авч тєгсдєг.

Манай сургуульд суралцагсад
- Дорнын болон Єрнийн анагаах ухаанд суралцаж Хvний их эмч мэргэжлийг эзэмшинэ.
- Уламжлалт эмийн тїїхий эд, жор, технологийг нарийвчлан судалж эм зvйч мэргэжлийг давхар эзэмшинэ.
- Монгол, Тєвд хэлийг нарийн мэргэжлийн єндєр тvвшинд эзэмшсэнээр Уламжлалт анагаах ухааны эх сурвалж судар номуудтай ажиллаж судалгаа шинжилгээ хийх чадвар эзэмшинэ.
- Хїнлэг нигїїлсэнгїй сэтгэлээр тєлєвшин хїмїїжнэ.
- Ертєнцийг vзэх vзэл, танин ойлгох Буддын гvн ухааны нандин сургаалиас суралцана.
- Англи хэл болон компьютерийн хэрэглээний тодорхой тvвшний боловсрол эзэмшиж тєгсєхийн зэрэгцээ єрнє дорнын анагаах ухаанаар гадаад дотоодын мэргэжлийн сургууль, байгууллагуудад ажиллаж чадахуйц мэргэжлийн єндєр тvвшинд бэлтгэгддэг.

Сургалтын орчин материаллаг бааз
  • Амбулторийн кабинет болон 25 ор бvхий сургалтын бааз эмнэлэг
  • 15000 гаруй ном бvхий номын сан
  • Сургалт - Эрдэм судал - оношлогооны лаборатори
  • Уламжлалт эмийн vйлдвэр
  • Интернэт мэдээллийн тєв
  • Багш сурагчдад зориулсан цайны газар
  • Эмийн ургамлын дадлага хийх хєдєєгийн бааз
  • Анатомийн болон эмийн тvvхий эдийн музей
  • Олон улсын сургалт, эмчилгээ, аялалын цогцолбор

    ОМДС-ийн элсэлтийн журам
    1.Оюутан элсvvлэх ажлыг БСШУ-ны сайдын 2005.12.23-ны 422 тоот тушаалаар батлагдсан Оюутан элсvvлэх журмыг баримтлан зохион байгуулна.
    2.ОМДС-д "Уламжлалт анагаах ухааны хvний их эмч", "Уламжлалт анагаах ухааны сувилагч мэргэжлээр элсvvлнэ.
    3.Ерєнхий шалгалтаар Хими, Биологийн шалгалт єгч "Уламжлалт Анагаах Ухааний хvний их эмч", мэргэжлийн босго оноо 560 ба тvvнээс дээш, "Уламжлалт Анагаах Ухааны сувилагч" мэргэжлийн босго оноо 500 ба тvvнээс дээш хувийн оноо авсан хvнийг ОМДС-д элсэх болзол хангасанд тооцно.
    4. ОМДС-н эхний шалгалтын босго оноо 560 ба 500 тvvнээс дээш хувийн оноо авсан хvний тоо элсэлтийн хяналтын тооноос давсан тохиолдолд Хими, Биологи хичээлийн холимог тестээр нэг удаа шалгалт авч , ерєнхий ба 2 дах шатны шалгалтын нийлбэр онооны дарааллаар эцсийн сонгон шалгаруулалт хийнэ.
  • Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2008 он.