Сайн байна уу?

Би амьдралдаа ийм гоё эмнэлэг байдаг гэж хэзээч төсөөлж байгаагүй. Маш гоё эмнэлэг. Сэтгэл санаа, бие махбод гээд л бүхий л зүйл зэрэг эмчлэгддэг. Эмч сувилагч болон бүхий л ажилчид нь чин сэтгэлээсээ ажлаа хийдэг. Муулах зүйл нэг ч байхгүй. Сайхан хамт олон. Ийм гоё тайтгарлын оронд ирж үзсэндээ өөрийгөө азтайд тооцож байна. Бүрэн эдгэрээд гарна гэдэгтээ 10000…….. хувь итгэлтэй байна. Миний төлөө нойр хоолоо хасан ажилласан та бүхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Нэрийг нь мэддэг талархсан эмч нар: Нацагдорж хамба, Эмч: Тэмүүлэн, Чойном, Уянга, Орхонбаяр, Дэлгэрмаа, Тогооч эгч, дүү 2, Үйлчлэгч охин, Сувилагч: Ариунжаргал

Жич: Олон хүний нэр бичмээр байгаа хэдий ч нэрийг нь мэдэхгүй хүн их байна.

Эмчлүүлэгч: Г.Уянга

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн