Физикийн ухааны доктор АБАЗА ВИКТОР ПЕТРОВИЧ: Манба Дацан Нэгдсэн эмнэлгийнхэн намайг эдгэшгүй өвчнөөс салгасан

ОХУ-ын иргэн, эрдэмтэн судлаач, Физикийн ухааны доктор, Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч АБАЗА ВИКТОР ПЕТРОВИЧ: Би 60 насандаа эдгэшгүй өвчин

Оточ Манрамба Их Сургуулийн 2008 оны төгсөгч Б.Анхбаяр: Бид л энэ салбарыг түүчээлж авч явах ёстой

Оточ Манрамба Их Сургуулийн 2008 оны төгсөгч, Сүхбаатар аймгийн Уламжлалтын эмнэлгийн эрхлэгч Б.Анхбаяртай ярилцлаа. Түүний санаачилгаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд

Цагаан хорхойг эмчлэлгүй удаавал бөөрийг гэмтээх аюултай

Уламжлалт анагаах ухаанд хорхой өвчнийг ерөнхийд нь гадна орших /бөөс, хуурс/, дотор орших буюу хий, шар, бадган, цусны хорхой гэж үздэг. Бадганы хорхой голлон ходоодонд оршино. Хийн хорхой олгойд, шарын хорхой шар үс, шүд, нүд, арьс, шулуун гэдэс, цусны судсанд оршдог. Эдгээр нь бүгд нянгийн өвчний шалтгаан болно.
Цагаан хорхойгоор ихэвчлэн хүүхдүүд өвчилдөг бөгөөд ариун цэврийг муу сахиулах, гараа дутуу угаах, жимс ногоог угааж цэвэрлэхгүй идэх, түүхий жимс, ногоо, түүхий сүү, тараг, амтлаг, чихэрлэг идээ унд, цагаан идээг хэтрүүлэн хэрэглэснээс хорхой өвчин үүснэ. Мөн гэрийн тэжээмэл амьтдаас халдварлах тохиолдол ч бий.
Ихэнх эцэг, эхчүүд хүүхдэд нь загатнах шинж тэмдэг илэрсэн хойно цагаан хорхойтсон байна гэдгийг мэддэг. Загатнах шинж тэмдэг илрэхээс өмнө хэвлийгээр хөөж томрох, их, бага өвдөлт мэдрэгддэг. Хүүхэд оройгоор уйлж, олон хүний дуу чимээнд уурлан, эвхэрч хэвтэх, унтаж байхдаа яраглах, бөх унтаж чадахгүй байх зэргээр бие нь тавгүйрхвэл цагаан хорхойтсон байж магадгүй гэж үзэн эмчид үзүүлэх шаардлагатай. Цагаан хорхойг тоохгүй байж болохгүй. Ялангуяа эмэгтэй хүүхдийг маш сайн анхаарахгүй бол өвчилсөн тохиолдолд хор нөлөө ихтэй байдаг.
Хүүхдийн хошногоны амсар загатнах нь унтахын өмнө буюу шөнө оройн цагаар илүүтэй нэмэгддэг. Маажсанаас болоод хошногоны амсар шалбарч халдвар орж үрэвсэх эрсдэлтэй. Хялгасан хорхой идэвхитэй үедээ ойр орчимдоо өндгөө гаргадаг учир эмэгтэй хүүхдэд бэлгийн уруулын завсар, үтрээнд орж үрэвсүүлдэг. Тиймээс бэлгийн уруул загатнах, цагаан ялгадас гарах, шээхэд өвдөх зэрэг шинжүүд илэрнэ. Өвчилсөн тохиолдолд сайн эмчлүүлэхгүй бол хүндэрдэг өвчнүүдийн нэг бөгөөд эмчлэлгүй удаавал бөөрийг гэмтээх аюултай. Дээрээс нь хүүхдийн дархлаа суларч, тэжээлийн доройтолд орох эрсдэлтэй юм.
Цагаан хорхой өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдийнхээ хувийн ариун цэврийг сайн сахиулах, дотуур хувцсыг нь өдөр болгон солих, амтлаг идээг хэтрүүлэн хэрэглэхгүй байх хэрэгтэй. Цагаан хорхой нь хүүхдийн хумс болон бохир гараар дамждаг тул ариун цэвэр муу сахиснаар дахин дахин өвчлөх магадлалтай. Мөн хүүхдийн ор хөнжлийн даавуугаар дамждаг тул тогтмол угааж, индүүдэх, дотуур хувцсыг нь тусад нь угааж индүүдэж өмсгөх шаардлагатай.
Цагаан хорхойн эм зөвхөн хошногоны амсар дээр байгаа хорхойг туулгаж гаргадаг. Тиймээс нэг хэсэгтээ загатнаа, зовиур арилж, намжмал байдалд ордог ч өндөг нь үлдсэн байдаг учир эргэж сэдэрдэг. Энэ болгонд эм өгөх нь сөрөг нөлөөтэй бөгөөд төгс үр дүнтэй эмчилгээ болж чадахгүй. Тиймээс хүүхдийн дархлааг тэтгэсэн эм тан уулгах, уламжлалт анагаах ухааны нируха, зөөлөн шимт, угаалга зэрэг арилгах эмчилгээг эмчийн зааврын дагуу хийлгэх нь үр дүнтэй. Харин гэрийн нөхцөлд авч байгаа арга хэмжээнүүд шинж тэмдгийг дарж байгаа ч бүрэн эмчилж чадахгүй. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх нь илүү үр дүнтэй гэдгийг анхаараарай.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

Цистит өвчний үед дур мэдэн эмчилгээ хийх нь сөрөг үр дагавартай

Цистит буюу давсагны үрэвслийг уламжлалт анагаах ухаанд шээс чавдагших, шээс хаагдах өвчин гэж үздэг. Шээс хаагдах өвчин нь хийн гэмээр үүссэн бол шээс гарахгүй, бэлгэ эрхтэнээр хатгаж өвдөнө, шараас шалтгаалсан бол шээс нь улаан шар өнгөтэй, давсаг, шээсний сүвээр хатгуулж өвдөх зовиур илэрдэг. Бадганаас шалтгаалсан үед шээс нь ногоон, шар өтгөн салстай гарна. Хурмалаас шалтгаалсан бол дээрх бүх шинж илрэх бөгөөд өвчний явц нэлээд хүндэрсэн байна гэж үздэг.
Хэрэв таны шээс ойр ойр хүрэх, давсганд шээс байхгүй ч шээмээр санагдах, бага багаар дусагнах, хоёр гуя, цавиар хатгуулах, ууц нуруу чилэх, давсаг орчим шархирч, хатгуулах зэрэг зовиур илэрвэл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Харин гэрийн нөхцөлд халуун цайны ууранд суух, бүлээн жин тавих, дур мэдэн антибиотик хэрэглэх зэрэг нь өвчнийг сэдрээх аюултай. Уламжлалт анагаах ухаанд тухайн өвчнийг үүсгэж байгаа шалтгаан нөхцлөөс шалтгаалаад өөр өөр эмчилгээ хийдэг учир дур мэдэн эмчилгээ хийх нь сөрөг нөлөө үзүүлэх аюултай. Тухайлбал, давсагны хийгээр өвдсөн хүн жин тавихад зовиур намддаг бол шараас шалтгаалсан циститний үед халуун жин тавьж болохгүй, учир нь халуун халууныг бүр ихэсгэж өвчнийг улам сэдрээдэг.  Тиймээс ам дамжсан яриагаар, гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролдохгүйгээр уламжлалт анагаах ухааны эмчид хандаж оношлуулан, тохирсон эмчилгээг цаг алдалгүй хийлгэх нь зүйтэй. Аливаа өвчний үед эмчилгээг илүүдүүлж, дутуудуулж, буруудуулах тохиолдолд өвчнийг улам бүр хүндрүүлэх эрдсэлтэй гэдгийг ойлгох нь чухал. Сүүлийн үед антибиотикийн замбараагүй хэрэглээнээс үүдэн архаг цистит, давсагны шарх үүсэх тохиолдлууд ч байна.
Мөн орчин цагт орон сууцнууд ихэвчлэн паркетин шалтай доороосоо жиндүү байх болсон. Хүүхдүүд гэртээ хөл нүцгэн гүйж доороосоо даарч явсаар шээс хаагдах өвчнийг үүсгэх нөхцлийг бүрдүүлээд байдаг. Ийнхүү удаан хугацааны турш хуримтлагдсаар нэг л өдөр шээс гарахгүй байх, эсвэл бага багаар ойр ойрхон шээх, давсаг, шээсний сүв орчмоор хатгуулж өвдөх зэрэг өвчний шинж тэмдэг илэрч эхлэнэ. Хүүхэд насанд ид өсөлтийн үед галын илч, тунгалаг цөвийн буюу бодисын солилцоо идэвхитэй явагдаж байдаг бөгөөд энэ үед бадганы бэлгэ чанарын хувь харьцангуй их байдаг. Үүнтэй уялдаад хүйтэн, чийгтэй, нойтон орон байр, орчинд байхад тохиромжгүй гэж үздэг. Тиймээс шээс хаагдах өвчнөөс сэргийлэхийн тулд хамгийн гол нь хүүхдээ доороос нь дааруулахгүй байх тал дээр анхаарч, дулаан хувцаслах хэрэгтэй. Усанд орсны дараа биеийг нь тослож дулаан хувцаслах хэрэгтэй. Хүүхдийн хөлийн ул, бэлхүүс, толгойг үргэлж дулаан, хуурай байлгах нь чухал. Хүүхэд их хөдөлгөөнтэй байдаг учраас гүйж, харайх үед шээсээ дусаах тохиолдол гардаг. Тиймээс хувийн ариун цэврийг сайн сахиулж, дотуур хувцсыг нь хуурай, цэвэрхэн байлгах хэрэгтэй. Мөн биеийн онцлогоос хамаарч хонины махтай хоол, сарлагийн сүү, тараг, төрөл бүрийн үр тариагаар хийсэн гурилан бүтээгдэхүүн зэргийг тогтмол хэрэглүүлэх нь шээсний замын өвчнөөс төдийгүй бүхий л өвчлөлөөс сэргийлж чадна. Хэрэв хүүхдэд тань дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол уламжлалт анагаахын мэргэжлийн эмчид хандаж оношлуулан, бүрэн гүйцэд эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Цистит өвчний үед эм, засал эмчилгээ, мөн тарни эмчилгээг хийдэг. Тухайн өвчтөнийг мэргэжлийн эмч үзэж оношлоод, тохирсон өвөрмөц эмчилгээг хийдгээрээ онцлогтой. Тухайлбал, хийнээс шалтгаалсан циститийн үед тосон түрхлэг, тосон жин, төөнүүр, эмийн ууран дэвтээлэг эмчилгээ хийж, бүлээн шимтэй хоол, ундаар эмчилдэг. Шараас шалтгаалсан бол сэрүүн найрлагатай эм тан, шарын халууныг дарах зорилгоор хануур заслыг хийх гэх мэт сэрүүн чанарын эмчилгээ хийдэг.  Мөн тарни эмчилгээ бий. Цистит өвчний үед эмийн болон заслын эмчилгээний үеэр “Ум рам рам шаг шаг зэр зэр цэг цэг вад нил сууха” тарнийг уншвал сайн нөлөөтэй.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

Г.Ган-Эрдэнэ: Өлөн дээрээ их хэмжээний ус уух нь ходоодны галын илчийг дарангуйлдаг

Зөвхөн уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэгээр оношилдог хийн төрлийн өвчнөөс үүдэлтэй зовиур, эмгэг нийгэмд элбэг байна. Гэвч олон арван жилийн

“Монос” группийн ерөнхийлөгч Н.Хүрэлбаатар: Шинжлэх ухаан хөгжих тусам дорнын анагаах ухааны ГАЙХАМШГИЙГ УЛАМ НЭЭХ байх

 

-Уламжлалт анагаах ухаан ШАЛТГААНЫ ШАЛТГААНЫГ эмчилдэг-

     “Монос” группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатартай уламжлалт анагаах ухааны талаарх үзэл бодлыг нь хуваалцлаа. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нэг том төлөөлөгч тэрээр уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеэр нь уулзаж, ярилцсан юм. 

Цааш унш — “Монос” группийн ерөнхийлөгч Н.Хүрэлбаатар: Шинжлэх ухаан хөгжих тусам дорнын анагаах ухааны ГАЙХАМШГИЙГ УЛАМ НЭЭХ байх

Г.Ган-Эрдэнэ: Хийн өвчний улмаас АРВАН ЖИЛ НОЙРГҮЙДСЭН хүнийг бид эмчилсэн

Зөвхөн уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэгээр оношилдог хийн төрлийн өвчнөөс үүдэлтэй зовиур, эмгэг нийгэмд элбэг байна. Гэвч олон арван жилийн турш хэрэглэж ирсэн өрнийн анагаах ухаанд ийм онош, ойлголт огт байдаггүй учраас хүмүүс энэ өвчний шинж тэмдгийн талаар хангалттай хэмжээний мэдлэг, мэдээлэлгүй байдаг билээ.

“Манба Дацан” эмнэлгийн их эмч Г.Ган-Эрдэнэтэй уулзаж, хий өвчний төрлүүд болон нийтлэг илэрдэг шинж тэмдгүүдийн талаар ярилцлаа.

Цааш унш — Г.Ган-Эрдэнэ: Хийн өвчний улмаас АРВАН ЖИЛ НОЙРГҮЙДСЭН хүнийг бид эмчилсэн