Г.Түмэнжаргал: Манба Дацан эмнэлэг могой ярыг үнэхээр сайн эмчилдэг юм байна

Posted on Posted in Манба Дацан эмнэлэг

Бүслүүр үлд буюу могой яр өвчин нь  мэдрэлийн гаралтай өвдөлт, халууралтаар эхэлж, хэд хоногийн  дараа арьсан дээр  тууралт гардаг хурц явцтай өвчин юм. Бүслүүр үлд эрэгтэй эмэгтэй хүмүүст адил тохиолдох бөгөөд ямар ч насны хүмүүс өвчлөх боловч 10 хүртэлх насны хүүхдэд цөөн тохиолддог өвчин юм.

Өрнийн анагаах ухаанд бүслүүр үлд хэмээх өвчин нь varicella zoster хэмээх вирусаар үүсгэгддэг гэж үздэг. Энэ вирус нь арьс мэдрэлийн зангилааг гэмтээдэг энгийн герпес вирусын бүлэгт багтах бөгөөд салхин цэцэг өвчнийг мөн үүсгэдэг. Энэ өвчин үүсэхэд даарч хөрөх, архаг хордлого, цусны өвчин, хавдар зэрэг өвчнүүд ихээхэн нөлөөлж байна.

Бүслүүр үлд эхлэхийн өмнө хэсэг газар загатнах, өвдөх, ирвэгнэх зэрэг урьдал шинж илэрнэ. Их, бага хэмжээний улайж хавагнасан арьсан дээр бүлэг, бүлэг шар будаанаас вандуйн чинээ хэмжээтэй цэврүүнцрүүд гардаг. Улайсан суурин дээр бүлгээрээ байрласан цэврүүнцрүүд аль нэг мэдрэлийн судлуудыг дагаж байрласан байх нь гол шинж болдог. Тууралт гарахаас өмнө 2-3 хоногт ихэвчлэн арьсан дээр чимчигнэх, загатнах, өвдөх зэрэг урьдал шинж илэрдэг. Энэ шинж нь тууралт гарсаны дараа ч үргэлжилдэг. Тууралт нь хэдийгээр арьсны аль ч хэсэгт гарч болох боловч цээж, гурвалсан мэдрэл, бүсэлхий, хүзүүний хэсгээр хамгийн элбэг тохиолдоно.

Манба Дацан нэгдсэн эмнэлэгт могой яр өвчнийг үр дүнтэйгээр эмчилдэг бөгөөд тус эмнэлгээр эмчлүүлж илааршсан СБД-ийн иргэн Г.Түмэнжаргалын ярилцлагыг хүргэе.

-Танд хэзээнээс могой яр өвчний шинж тэмдэг гарч эхлэв?

-Би 1997 оноос Солонгост ажиллаж эхэлсэн бөгөөд 2004 оноос миний бие өвдөж, цээж таллаж мэдээ алдан, арьс их хорсож өвдөх болсон. Тэр өвдөлт нь даамжраад хүрэхэд хөндүүрлэдэг болсон. Зүрхэн талаараа хэвтэж чадахгүй байнга хөндүүрлэж, их зовиуртай явдаг болсон.

2004 онд өвчний шинж тэмдэг эхлэхэд та солонгост байсан юм байна. Солонгосын эмнэлгүүдэд үзүүлээгүй юу?

-Үзүүлсэн. Солонгосын өчнөөн олон эмнэлэгт үзүүлсэн ч ямар өвчин гэдгийг тодорхой мэдэхгүй байсан. Тэр үед өвдөлттэй боловч, арьсан дээр ямар нэгэн тууралт гараагүй байсан юм. Тэнд зарим эмнэлэг намайг хавдартай болсон байна, их ховор тархины өвчин тусчээ гэх зэргээр янз бүрийн л онош тавьж байсан. Тэгээд 2007 он хүртэл Солонгост ажиллаж байгаад эргээд Монголдоо ирсэн.

– 2007 он хүртэл өвдөлт нь намдахгүй байсаар байсан уу. Ямар эмчилгээ хийлгэдэг байв?

– Тиймээ, байнга л өвдөлтийн зовиуртай байсаар ирсэн. Хааяа нэг өвчин намдаах эм уудаг байсан.

– Монголд ирээд эмнэлэгт хандсан уу.

2007 онд Монголдоо ирээд мэдрэлийн эмнэлэгт үзүүлэхэд архаг ядаргаа гэж оношлоод витамин энэ тэр уусан ч байнга л өвддөг байсан.

-Тэгээд хэзээ “Могой яр” гэсэн онош тавигдсан юм бэ?

– 2017 он гараад 1 сард өвдөлт нь тэсэхийн аргагүй болоход нь хүүхдийн тос түрхчихсэн чинь тууралт гараад, оройдоо улаан гүвдрүү болж, маргааш нь гэхэд цээжний урдаас нурууны ар хүртэл битүү улаан гөвдрүү гарсан.  Шар будаа шиг идээтэй юм гарч, хамаг арьс хөндүүр, маш их өвдөлттэй байсан. Тэгээд хорооны эмнэлэгт үзүүлтэл хавирганы мэдрэлийн үе гэмтэхээр тэгдэг юм, дархлаа муу байгаагаас болж байгаа юм, та арьсны эмнэлэгт үзүүл гэж хэлсэн.  Эмчийн зөвлөснөөр арьсны эмнэлэгт очиход “Могой яр” байна гэсэн онош тавьсан. Тос түрхээд яр хатаж эхэлсэн ч өвчин нь хэвээрээ маш их шаналдаг байсан. Яр нь хатаад эхлэхээр могойн арьс шиг хуураад унадаг юм билээ. Цагаан сар гартал гэрээр эмчлүүлээд арьсны эмнэлэгтээ дахиад очтол одоо манайд өөр эмчилгээ байхгүй, мэдрэлийн эмчид ханд гэж хэлсэн. Тэгээд би яахаа мэдэхгүй интернэтэд орж мэдээлэл хайж үзэхэд Манба Дацан эмнэлгийг их сайн эмнэлэг гэсэн байхыг үзээд зорьж ирсэн.

-Их удаан хугацаанд онош нь тодрохгүй явж, онош тодорсон ч нааштай үр дүн гарахгүй явжээ. Манба Дацан эмнэлэгт ирээд хэд хонож байна, эмчилгээний үр дүн ямар байна?

-Манба Дацан эмнэлэгт хэвтээд 10 хонож байна. Удахгүй эмнэлгээс гарна. Ирсэн даруйд эмчлэгч эмч, зөвлөх эмч нар үзээд, эмчилгээгээ зөвлөлдөж их шуурхай арга хэмжээ авсан. Эхний өдрөөс л үр дүн нь мэдрэгдэж эхэлсэн бөгөөд өдөр өдрөөр гайхалтай сайхан болж эхэлсэн. Анх 2004 онд энэ өвчин эхэлснээс хойш биед өвдөлтийн шаналалгүй байх гэдгийг энд ирээд мэдэрлээ. Би бүхэл бүтэн 14 жил байнгын өвдөлттэй явдаг байлаа шүү дээ. Өвдөлтийн шаналгаагүй бүтэн нойртой хонох үнэхээр сайхан байна.

Манба Дацан эмнэлэгт ирэхэд таны бие дээр тууралт, гүвдрүү гарсан байсан уу?

-Цээж таллаж урдаасаа арагшаа битүү тууралттай, хүрэхийн аргагүй хөндүүр, бамбайж хавдсан байсан. Одоо хавдар нь бүр арилсан, өвдөлтгүй болсон, бага зэрэг тууралтын сорвитой л болсон байна. Зөвлөх эмч нь надад Та олон жил өвдөлттэй явсаар байгаад булчин, шөрмөс чинь чангарч татаад, биеийн хэлбэрт өөрчлөлт орсон байна. Могой яр  өвчин эдгэрэлтийн үедээ орсон. Одоо та олон жил татаж, чангарсан булчин, шөрмөсөө хэвийн байдалд оруулахын тулд дасгал, хөдөлгөөн сайн хий, эмнэлэгт байх хугацаандаа сунаж мөргөөд, булчин шөрмөсөө сулла гэж зөвлөсөн. Мөн байнгын өвдөлтийн шаналалтай явсаар нүүрний булчингуудад өөрчлөлт орсон байна гэж хэлсэн. Энэ бүхнийг би яваандаа анхаарч засах хэрэгтэй гэдгээ ойлгосон.

-Танд энэ эмнэлэгт ямар эмчилгээ хийв?

-Өө маш олон төрлийн эмчилгээ хийсэн. Эхний үед байнгын өвдөлттэй байсан учир цаг цагаар л эмчилгээ хийж байсан. Эхний хэдэн өдөр шөнөдөө ч эмчилгээ хийж байсан. Тан эмийг өдөр өдрөөр өөрчилж сольж өгдөг байсан. Мөн төөнүүр, бариа, зүү, шивүүр, усан эмчилгээ гээд л дандаа л уламжлалт анагаахын эмчилгээнүүд хийсэн. Бас зурхай зурж үзээд, олон төрлийн ном заслууд хийсэн. Ваннанд тусгай ургамлуудаар хандалсан ханд хийж, ном уншлагатай зүйлүүд хийж байх шиг харагдсан. Их өвөрмөц эмчилгээнүүдийг хийсэн дээ.

-Ваннанд ном уншлагатай зүйл хийсэн гэлээ энэ талаар тодруулахгүй юу?

-Уламжлалт анагаах ухаанд могой ярыг бас лусын хорлолын шалтгаантай гэж үздэг гэж эмч маань хэлж байсан. Ямар ч дархлаа, хамгаалалтгүй болсон тохиолдолд бас дээрээс нь миний үйлийн үртэй холбоотойгоор гадны ямар нэгэн хорлолд өртдөг юм байна. Рашаан эмчилгээнд лусын амьтныг хооллодог гээд нэг юм хийгээд оруулсан. Тэр рашаанд орсны дараа өрөөндөө ороод тайвшраад нүдээ аниад хэвтэж байхад гурвалжин шар сүүлтэй амьтан хажуугаар шарваад явах шиг харагдсан. Түүнээс хойш өвдөлт нь эрс багассан. Их сонин юм байна лээ.

-Манба Дацан эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний талаар та юу хэлэх вэ?

-Маш сайн үйлчилгээтэй. Эмч нар нь өвчтөнтэйгээ нэг бүрчлэн тулж ажилладаг нь маш их таалагдлаа. Тэгж их өвдөж байхад сайхан инээмсэглээд, өвдөлт намдааж тууштай эмчилгээ хийхээр сэтгэл санаа сайхан болдог юм байна. Би урьд нь уламжлалт анагаах ухааныг сайн мэддэггүй, ойлгодоггүй байжээ. Гэтэл уламжлалт анагаах ухаан үнэхээр давуу талтай юм байна. Уламжлалтын Манба Дацан эмнэлэг өвчтэй хүнийг жинхэнэ утгаар нь асарч, засал номыг нь хүртэл хийж өгч, өглөө, өдөр, орой, шөнө харгалзалгүй өвчтөндөө анхаарал тавьж, эмчилгээгээ хийдэг. Энэ эмч, сувилагч нарын миний төлөө тавьж байгаа зүтгэлийг нь хараад “би эдгэх ёстой юм байна” гэж бодогдсон.  Эмчилгээ, үйлчилгээ сайтай, үнэхээр сайн эмнэлэгт ирж эмчлүүлсэндээ баяртай байгаа. Манба Дацан эмнэлэг могой ярыг үнэхээр сайн эмчилдэг юм байна. Манба Дацан эмнэлгийнхэндээ баярлалаа гэж хэлье.

-Уламжлалт анагаах ухааны давуу талыг та юу гэж тодорхойлох вэ?

-Европ эмнэлгээр яваад гадна талаас нь тос түрхээд яр нь алга болсон ч өвчний цаад шалтгаан нь байж л байдаг. Гэтэл уламжлалт анагаах ухаан өвчний цаад шалтгааныг давхар эмчилдэг болохоор эмчилгээ нь үр дүнтэй байгаа байх. Толгой өвдөхөд Европын эмнэлгүүд эм уулгадаг бол уламжлалт анагаах ухаан цэг дараад л зүгээр болгож байна шүү дээ. Энэ бол хамгийн том давуу тал юмуу даа.

-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн