С.Пэрэнлэйлхүндэв магистрын зэрэг хамгааллаа

Posted on Posted in Оточ Манрамба Их Сургууль, Салбар

Оточ Манрамба Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хурлаар Оточ Манрамба Их сургуулийн магистрант С.Пэрэнлэйлхүндэв “Зарим өвсөн эмийн танин барих шинжид хийсэн судалгаа” сэдэвт АУ-ы магистрын зэрэг горилсон бүтээлээ амжилттай хамгаалсанаар магистрын зэрэг хүртлээ. Магистр С.Пэрэнлэйлхүндэв нь судалгааны бүтээлээрээ уламжлалт анагаах ухааны эмийн түүхий эдийн талаар түвд хэл дээр бичигдсэн эх сурвалжуудаас өвсөн эмийн аймагт багтах зарим ургамлын талаарх мэдээллийг судалж, орлуулан хэрэглэж байгаа ургамлын байж болох магадлалыг тогтоохыг зорьсон юм. Энэхүү судалгааны ажлыг хийснээр өвсөн эмийн аймагт багтах эмийн ургамлыг зөв таних, нэг нэрээр олон өөр ургамал авч буйг залруулан шинжлэх ухааны нэршлийг тогтоох, хэвшүүлэн хэрэглэх боломжийг нээж байгаагаараа онцлог.

Мөн энэ удаагийн  хурлаар Д.Сарангэрэлийн Эм, эмийн түүхий эдийн ёгт нэрийн судалгаа” сэдэвт АУ-ы магистрын зэрэг горилсон бүтээлийн урьдчилсан хамгаалалтын хэлэлцүүлгийг хийлээ.

 

 

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн