Д.Сарангэрэл магистрын зэрэг хамгааллаа

Posted on Posted in Оточ Манрамба Их Сургууль

Оточ Манрамба Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2017 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хурлаар Оточ Манрамба Их сургуулийн магистрант Д.Сарангэрэл Эмийн түүхий эдийн ёгт нэрийн судалгаа” сэдэвт АУ-ы магистрын зэрэг горилсон бүтээлээ амжилттай хамгаалсанаар магистрын зэрэг хүртлээ. Магистр Д.Сарангэрэлийн эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар АУ-ы доктор Г.Одонцэцэг, шүүмжлэгчээр Шашин судлалын магистр Б.Идэрбаяр нар ажилласан бөгөөд “Эмийн түүхий эдийн ёгт нэрийн судалгаа” сэдэвт АУ-ы магистрын зэрэг горилсон бүтээлийг цаашид дэлгэрүүлэн судалж, докторын судалгааны ажил болгох зөвлөмжийг эрдэмтэн багш нар өгч байлаа.

Уламжлалт анагаах ухааны эм, эмийн түүхий эдийн  ёгт нэрсийг нэлэнхүйд нь хамарсан судалгаа одоогоор хийгдээгүй бөгөөд Өвөрмонголын зарим эрдэмтэд эмт бодисын түвд нэрсийг орчуулан уйгаржин монгол толь гаргасан ч түвд эхийг үзэж судлах тохиолдолд энэ нь шаардлага хангахгүй байх талтай. Тиймээс эмт бодисуудын талаарх голлох эх сурвалжид тулгуурлан эмийн түхий эдийн ёгт нэршилийг судлах нь тулгамдаж байгаа юм. Одоогийн байдлаар эмт бодисын ёгт нэршилийг түвд монгол хэлээр бичсэн судлаач, эмч, эм зүйч нарын хэрэглээний шаардлагад нийцэхүйц ном, судалгааны материал олдохгүй байгаа энэ үед магистр Д.Сарангэрэлийн судалгааны бүтээл чухал ач холбогдолтой болж байна.

Мөн ОМИС-ийн Эрдмийн зөвлөлийн өнөөдрийн ээлжит хурлаар Оточ Манрамба Их сургуулийн магистрант Л.Чимэдцогзолын “Шар усны өвчний ангилалд хийсэн судалгаа” сэдэвт АУ-ы магистрын зэрэг горилсон бүтээлийн урьдчилсан хамгаалалтыг хэлэлцлээ. Л.Чимэдцогзолын эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар Буддын гүн ухааны гэвш, профессор Д.Нацагдорж ажилласан юм. Энэхүү судалгааны ажлын шинэлэг тал нь эх зохиол, сурвалж бичгүүдээс шар усны өвчний хувирах ёс, ангиллыг хэрэглэгдэхүүн болгон авсан эх материалаас шүүн судалж, ангиллыг дэлгэрүүлэн судалсан нь онцлог юм.

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн