Хүүхдэд зөгийн бал өгч болохгүй гэдэг, үнэн үү?

Posted on Posted in Манба Дацан эмнэлэг

Эмчээс асууя? буланд ирсэн асуултанд Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг хариуллаа. Та хүссэн асуултаа Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургуулийн пэйж хуудсанд хандан асууж, хариултаа аваарай.

-Хүүхдэд зөгийн бал өгч болохгүй гэдэг. Энэ үнэн үү?

-Сүүлийн үед хүүхдэд зөгийн бал битгий өг гээд байгаа нь буруу. 0-16 насанд хүний биед бадганы мөн чанар давамгай байдаг. Тиймээс зөгийн бал хэрэглэх нь сайн. Зөгийн бал нь эмийн хөлөг буюу гурван амтлагийн нэг. Үүнд зөгийн бал, бурам, чихэр гурав ордог. Гурвуулаа чихэрлэг амттай боловч гурван өөр чадалтай. Зөгийн бал нь таргалалт буюу бадганыг дардаг, ходоодны галын илчийг үүсгэдэг. Чихэр нь (элсэн чихэр, мөсөн чихэр) сэрүүн чанартай тул халуун өвчний үед эмийн хөлөг болгон хэрэглэнэ. Мөн бадганыг үүсгэж, таргалалтын гол шалтгаан болно гэдгийг анхаарах нь зүйтэй. Бурам нь бүлээн, тослог чанартай учраас хийн бэлгэ чанар ихэссэн үед  цайндаа хутгаж ууж болно.  Хий өвчний үед хийн эмийг бурамтай усаар даруулж уудаг, бадган өвчний үед зөгийн балтай усаар бадганыхаа эмийг даруулж уух зэргээр энэхүү гурван амтлагийг эмийн хөлөг болгон ашигладаг юм.

Зөгийн балтай ус бадганд их сайн. Тиймээс 0-16 хүртэлх насны хүүхэд зөгийн бал хэрэглэх нь зүгээр. 16-70 насныхныг залуу хүн гэх бөгөөд энэ насныхан зохистой хэмжээгээр чихэр хэрэглэх, 70-аас дээш насныхан бурам хэрэглэж байх нь зүйтэй.

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн