Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан өнөөдөр Оточ Манрамба Их Сургуулийн багш нарыг Төрийн болон Хувийн их, дээд сургуулиудын холбооны шагналаар шагналаа.

Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйлсэд өөрсдийн мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, бодитой хувь нэмэр оруулсаныг нь үнэлэн Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы тэнхимийн эрхлэгч, АУ-ы магистр С.Энхтуяаг БСШУСЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, УАУ-ы тэнхимийн багш, АУ-ы магистр Л.Чимэдцогзол, УАУ-ы тэнхимийн багш, АУ-ы магистр Д.Отгонбаатар нарыг Монголын хувийн их, дээд сургуулиудын холбооны “Багшийн алдар” медалиар шагналаа.

Мөн Оточ Манрамба Их Сургуулийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч, АУ-ы магистр А.Мөнхцэцэг, УАУ-ы тэнхимийн багш, АУ-ы магистр Б.Уянга, Манба Дацан эмнэлгийн Чанарын албаны дарга, АУ-ы магистр Б.Болорчимэг нарыг “Тэргүүний багш” тэмдэгээр шагнасныг өнөөдөр гардууллаа.

Уламжлалт анагаах ухааны салбарт олон жил тэргүүлэн ажиллаж, олон зуун уламжлалт анагаахын эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэн сургаж буй нийт багш нартаа ариун номын үйлс нь цаг үргэлжид арван тавны саран лугаа арван зүгтээ түгэн дэлгэрч байхыг ерөөе.

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн