Хамба лам Д.Нацагдорж: Лус олон төрлийн өвчин үүсгэх нөхцлийг буй болгодог

Уламжлалт анагаах ухаанд лусын гаралтай бүлэг өвчин байх бөгөөд энэ нь ямар нөхцлөөр үүсдэг, хэрхэн засч илааршуулах талаар Уламжлалт анагаах

Хамба лам Д.Нацагдорж: Лусыг ашдын авралд биширч, шүтэж болохгүй

Уламжлалт анагаах ухаанд лусын гаралтай бүлэг өвчин байх бөгөөд энэ нь ямар нөхцлөөр үүсдэг, хэрхэн засч илааршуулах талаар Уламжлалт анагаах

Ө.Гиваа: Богд багшийн минь айлдварууд надад асуудлыг шийдэх гарц болж байсан

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Гандантэгчинлэн хийдийн Гандан лаврингийн хуврага Ө.Гиваатай ярилцлаа. Тэрбээр Есдүгээр Богд Жавзандамба хутагтыг амьд сэрүүн ахуйд

Шинийн аравны хуралд даган баясаж, хурал хуруулсаны тус эрдэм

Бусдад Туслахуй Анагаах ухааны Манба Дацан хийд нь сарын дүйцэн хурлыг шинийн 8, 10, 14, 15-нд, билгийн тооллын 23, 25, 29, 30-нд хурдаг. Манба Дацан хийд нь Бусдад Туслахуй Анагаах ухааны хийд гэдэг утгаараа эрүүл мэндийн Оточ Манла бурханыг гол шүтээнээ болгосон бөгөөд шинийн арванд Манла бурханы сахиус Шанлон, Дамжон тэргүүтэй долоон сахиусыг тахидаг Манба Дацан хийдийн жасаа хурал билээ. Бид Манба Дацан хийдийн хурал номын талаар цувралаар хүргэж байгаа бөгөөд энэ удаагийн дугаартаа Шинийн аравны их хурлын талаар танилцуулъя.
Манба дацан хийд нь билгийн тооллын шинийн арванд Шанлон, Дамжан сахиусыг тахидаг бөгөөд Шанлон, Дамжан нь өвчин зовлонд нэрвэгдсэн хэнийг ч болов өвчин зовлонгоос нь гэтэлгэх, эмчийн ажил үйлс, анагаах ухааны хөгжил үйлсийг ялгавартайгаар харж хамгаалж, тэтгэхээр бурханаас зарлиг авч, тангараг өргөсөн сахиус юм.
Шинийн аравны тахилгын хурлыг Ламын чодва буюу багшийг тахих зан үйлээр эхэлдэг. Үүний дараа Пунцаг гүсүм, Бажиг ямандаг, Очирваань, Гомбо, Гонгор, Намсрай, Шанлон, Дамжан зэрэг сахиуснуудыг тахидаг. Үүний дараа тахил, дотоод тахилыг адислах бөгөөд энэ үед сүсэгтнүүд өөрсдийн бэлдсэн тахилуудыг мөн адистлагдлаа хэмээн бодох ёстой. Сүсэгтнүүд энэ хооронд нүгэл хилэнцээ наминчилж бусдын тусад даган баясаж, өөрийн хүссэн үйлээ даатгаад Ум Аа Ямандаг хум пад хэмээх тарнийг аль болох олон удаа уншвал сайн.
Эцэст нь
“Энэ буянаар би
Очирт аюусган үйлдэгч болоод
Нэг ч амьтныг үлдээлгүй
Түүний газарт хөтөлье” хэмээхийг уншин үйлдэж буянаа зориулна.
Шинийн аравны хуралд даган баяссанаар хүмүүнийг хорлогч 8000 зэтгэр, 360 адын язгуур, 404 зүйл өвчин, 15 нялхасын их ад, 804 муу ёр тэмдэг зэргийг төгс арилган, үгүйрэхийн зовлонгоос гэтэлгэж, цаг бусын аюул, цаг бусын үхлээс аварна. Мөн зориуд найруулсан хор, дээдсийн цааз, газар, лус, бүднар зэрэг хүмүүн хийгээд хүмүүн бусын хорлолоос аврагдана. Улмаар энэ насанд тариа үр, мал сүрэг, эд эдлэл, үр хөвгүүн дэлгэрч, эд баялгаар элбэг дэлбэг байж, хойд насандаа дахин бурханы шашинтай учирч, улмаар төрөл дээшлэх бодь хутаг олохын шалтгааныг цогцлоодог. Хэрэв энэ насанд өвдвөл барилдлага төгс эмчтэй учирч өвчин амар хялбар эдгэрэх, ирээдүйд тохиох муу зүйл зүүдээр өнгөрөх гэх мэт ач тус, үр нь хэмжээлшгүй билээ.

 

МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургуулийн эмч, багш, ажилтнууд гамшгийн эсрэг сургуулилт хийлээ

Гамшгийн эсрэг дуут дохио өнөөдөр (2017.03.23) орон даяар 16:00 цагт дуугарсаны дагуу МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургуулийн эмч,

Хамба лам Д.Нацагдоржийн тухай Английн уран бүтээлчдийн хийсэн баримтат киноны нээлт ирэх зун болно

Англи Улсын кино найруулагч, продюсер Benjamin Johns болон зөвлөх продюсер Konstantin Palvidis, зураглаач Gerry Vasbenter нарын бүрэлдэхүүнтэй кино багийнхан Монгол

Ч.Болд: Цагаанчулуутынхан Манла бурхандаа сүсэглэж явдаг

Цагаанчулуут сумын Засаг дарга Ч.Болдтой ярилцлаа. -Энэ жил Цагаанчулуут сумын хувьд өвөлжөө хэр байв? -Бичин жил орон нутагт маань хур

Хамба лам Д.Нацагдорж: Оюун санаагаа дээд хэмжээнд нь хүртэл хөгжүүлэхэд тарнийн хүч тусална

Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын төв “Манба Дацан”-гийн тэргүүн, Манба Дацан хийдийн Билгүүн номч Хамба лам Д.Нацагдоржийг урьж тарнийн ач тус,