“Оточ Манрамба Их Сургууль Харри Поттер дээр гардаг Хогвартсын сургууль шиг санагдсан”

 

“Уламжлалт анагаах ухаан” сонин жил бүр Оточ Манрамба Их Сургуулийн 1-р курсын оюутнуудаас ярилцлага авдаг уламжлалтай. Шинэхэн оюутнууд маань ихийг сурч, хийж бүтээе гэсэн оргилуун хүсэл эрмэлзлээр Оточ Манрамба Их Сургуулийг сонгон иржээ.

Монгол Улсын Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдорж багшаараа төвөд хэлний “Га” үсгээ хөтлүүлж, уламжлалт анагаах ухааны салбарыг түүчээлэх шүнгийн эмч нар болохоор бэлтгэгдэж эхэлсэн тэд бол урьдын их ерөөлөөр энэхүү агуу анагаах ухааны охь шимээс хүртэж буй буянтангууд юм.

Сургуульдаа суралцаад дөнгөж сарын хугацааг үдэж буй ч тэд аль хэдийн Төвөд хэлний цагаан толгойгоо бүрэн судлаж, уншиж, бичиж чаддаг болсон. Урьд урьдын жилүүдэд 1-р курсын оюутнууд маань “Бид яагаад төвөд хэл үзэж байгаа юм бол” гэж гайхширч, “Та нар лам болох уу” гэсэн найз нөхдийнхөө асуулттай тулгарч байснаа онцлон ярьдаг байсан бол сүүлийн жилүүдэд элсэгчид маань сургуульдаа орж ирэхээсээ өмнө сургалтын онцлог, давуу талыг судлаж ойлгосон нь харагдаж байв. Тэд “Төвөд хэл бол уламжлалт анагаах ухааны мэргэжлийн хэл” гэдгийг хэдийнээ ойлгож, улам сайн суралцахад л анхаарлаа хандуулсан гэдгээ онцолж байлаа.

Эмч хүнд заавал байх ёстой ёсзүй, хүнлэг нигүүлсэнгүй сэтгэлийг суулгаж өгдөг суурь хичээлүүдээ үзэж эхэлсэн 1-р курсынхан маань уламжлалт анагаах ухааны талаар, Оточ Манрамба Их Сургуулийнхаа талаар хэрхэн ярилцсаныг хүргэе.

Цааш унш — “Оточ Манрамба Их Сургууль Харри Поттер дээр гардаг Хогвартсын сургууль шиг санагдсан”

Оточ Манрамба Их Сургуулийн 2008 оны төгсөгч Б.Анхбаяр: Бид л энэ салбарыг түүчээлж авч явах ёстой

Оточ Манрамба Их Сургуулийн 2008 оны төгсөгч, Сүхбаатар аймгийн Уламжлалтын эмнэлгийн эрхлэгч Б.Анхбаяртай ярилцлаа. Түүний санаачилгаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд

З.Батгэрэл: Ээжүүд үр хүүхдийнхээ бие, сэтгэлийг нь хамтад нь хөгжүүлж, сайхан зан чанаруудыг суулгаж өгөх хэрэгтэй

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч З.Батгэрэлтэй ярилцлаа. -Та уламжлалт анагаах ухааны талаар хэр сайн мэдэх вэ? –Би уламжлалт анагаах ухааны

Б.Байгалмаа: Оточ Манрамба Их Сургууль мэргэжил эзэмшүүлэхээс гадна хүнийг хүн болгон төлөвшүүлдэг

“Агар шим” ХХК-ийн захирал Б.Байгалмаатай ярилцлаа. Түүний охин Т.Энх-Уянга Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны их эмчийн 3-р курсэд суралцдаг

Ц.Есөн-Эрдэнэ: Минимал, эрүүл, гаж нөлөөгүй байгалийн анагаах ухаан дэлхийн хүн төрөлхтний анхаарлыг татаж чадна

Оточ Манрамба Их Сургуулийн 2009 оны төгсөгч, “Самандбадраа” уламжлалт эмнэлгийн захирал, “Арура органикс” брэндийн үүсгэн байгуулагч Ц.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа. -Ярилцлагын эхэнд

Р.Зоригтбаатар: Сургуулиа төгсөөд нутагтаа эмнэлэг байгуулж ажиллана

Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны их эмчийн 1-р курсын оюутан Р.Зоригтбаатартай ярилцлаа. Тэрбээр “Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид, ирээдүйн мундаг эмч нарыг бэлтгэж буй багш нартаа талархал илэрхийлье

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлэх нь…

Дэлхийн Эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид, эмчлэгч эмч Ц.Амаржаргал болон ирээдүйн мундаг эмч нарыг бэлтгэж байгаа багш нартаа, оюутнууддаа талархал илэрхийлье.

Миний бие Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж, биеийн алжаал ядаргаагаа тайлж, эрч хүч авдаг билээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд дадлага хийж байгааг хараад цаашдаа уламжлалт анагаах ухаанд мэргэжлийн мундаг эмч нар бэлтгэгдэж байгааг хараад туйлын их баярлаж, ард олондоо хайрлагдсан, нэр хүндтэй олон эмчийг сурган хүмүүжүүлж байгаад талархаж байлаа.

Манба Дацан Нэгдсэн эмнэлэг нь үйлчлүүлэгчиддээ эмчилгээний хажуугаар бясалгал номын заслыг хийдэг маш их таалагддаг.

Өндөр ёсзүйтэй, сайхан зан харьцаатай эмч, ажилчдынхаа олон түмнийхээ эрүүл энхийн төлөөх үйлсэд нь амжилт хүсье.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч Төгсбаатар

С.Алтангэрэл: Манай сургууль шүнгийн эмч бэлтгэж байгаа цорын ганц сургууль гэж хэлэхэд буруудахгүй

Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн 6-р курсын оюутан С.Алтангэрэлтэй ярилцлаа. -Удахгүй төгсөх гээд диплом хамгаалалтандаа

С.Алтангэрэл: Манай сургууль шүнгийн эмч бэлтгэж байгаа цорын ганц сургууль гэж хэлэхэд буруудахгүй

Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн 6-р курсын оюутан С.Алтангэрэлтэй ярилцлаа. -Удахгүй төгсөх гээд диплом хамгаалалтандаа