С.Төмөр-Очир: Оточ Манрамба Их сургууль оюутнуудаа ёсзүйтэй хүн болгон төлөвшүүлж байна

Монгол Улсын Их хурлын дарга, Боловсролын сайд асан С.Төмөр-Очир гуайтай ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаан бол өвөг дээдсээс бидэнд уламжлагдан ирсэн

Монголын уламжлалт анагаах ухааныг шинэ түвшинд хөгжүүлэх алхам тавигдлаа

Монголын Уламжлалт анагаах ухааны Олон улсын анхдугаар их хурал 12 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордноо амжилттай зохион байгуулагдсан. Эрүүл

Г.Хурцбилэг: Зөвхөн Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчдийг ажилд авна гэж гадаадын олон эмнэлгүүд ханддаг

Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны их эмчийн 6-р курсын оюутан Г.Хурцбилэгтэй ярилцлаа. -Яагаад уламжлалтын эмчийн мэргэжил сонгосон бэ?

Хамба лам Д.Нацагдорж: Уламжлалт анагаах ухааныг европ анагаах ухаантай хослуулна гэдэг маш том алдаа

Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам, Хүний гавъяат эмч Д.Нацагдоржтой ярилцлаа. -Уламжлалт анагаах ухааныг шинэ түвшинд хөгжүүлэх чиглэлд төр засгаас анхаарлаа

Р.Байгал: Уламжлалт анагаах ухаан хүний биеийг цогцоор нь эмчилдэг

Монголд иогийн ухааныг анх дэлгэрүүлж, хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн иогийн их эмч, Монголын иогчдын холбооны Хүндэт ерөнхийлөгч, “Дагинас” иогийн төвийн

Бэлгийн үйлийг зохистой үйлдэх нь эрүүл мэндэд төдийгүй хийморь лундаанд нөлөөтэй

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо бэлгийн үйл үйлдэхэд хийн судасны гүйдлээр гүйх хийн гүйдлүүд харилцан уялдаж, тэр нь бие махбодын бүхий л хэсэг, эд эрхтэнд харилцан нөлөөллөө үзүүлж байдаг. Тиймээс өвчтэй, сэтгэлдээ зовлон тээсэн, нүгэл ихтэй, явалдах зохисгүй хүнтэй явалдваас бэлгийн халдварт өвчин аваад зогсохгүй, хийн судсаар дамжин бүх эд эрхтэн өвчлөх, хийморь лундаа доройтох, сэтгэлийн гүйдэл буруудах зэрэг муу сөрөг нөлөөтэй. Бэлгийн үйлийг буруудуулваас хүчтэй хатуу өвчин, зовлонгийн үндэс болдог учраас буруу хурьцал нь арван хар нүгэл буюу түүн дотроо биеэр үйлдэх гурван нүглийн нэг болдог.

Явалдах зохисгүй хүн: Бусдын эхнэр, эмэгтэй хуврага, эцэг, эхийнхээ халамжинд байдаг охин, цус нэгт ах дүүс, төрөл садан. Мөн эхнэр, нөхөртэй хүмүүс явалдах зохистой хүн байсан ч эхнэр, нөхрөөс өөр хүнтэй явалдах.

Бэлгийн үйлийг үйлдэж болохгүй газар: Дээдийн ном, суварга шүтээний дэргэд, бусдын орон гэрт, багш дээдэс, эцэг эхийн дэргэд, нялх балчир хүүхдийн дэргэд, олон хүний нүдэн дээр ил задгай үйлдэх.
Бэлгийн үйлийг үйлдэж болохгүй цаг үе: Сарын тэмдэг ирэх үе, төрөх сар гүйцсэн хөл хүнд эмэгтэй, хоорондоо эв түнжингүй үе, сэтгэл таагүй үе, хурьцаж үл болох хүнд өвчтэй үе, хоногийн сахил сахих үе, өдрийн цагаар.
Нарны илч туйлдаа хүртэл арвидах буюу өвлийн дунд сараас зуны дунд сард нар буцах хүртэл хүний биеийн хүч тамир аажмаар доройтдог, зуны дунд сард нар буцахаас өвлийн дунд сар хүртэл хүний биеийн хүч тамир нь аажмаар сайжирдаг. Энэхүү нар, сарны шилжилт хөдөлгөөнтэй уялдаад дөрвөн улирлын мөн чанар болон хүний биеийн хүч тамиртай уялдуулан авч үзвэл бэлгийн үйлийг хавар, намрын улиралд хоёр хоног өнжөөд нэг удаа, тэжээлийн болон зуны улиралд хагас сард нэг удаа, өвөл хорихгүй байж болно гэж үздэг.
Бэлгийн үйлийг зохистой үйлдвээс хийн гүйдлийг тэгшигтгэх, тунгалаг цөвийн боловсролтыг сайжруулах, сэтгэл санааг төвшитгөх, үр хүүхэд, удам угсааг арвидуулах зэрэг ач холбогдолтой.

Бэлтгэсэн: Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №09 (38)

Парламентийн гишүүн ШИГЕРУ ДОЁКУ: Монголын УАУ-ы судалгааны чиглэлд Япон, Монголын Их сургуулиуд хамтран ажиллахад гүүр болно

Япон улсын Парламентийн гишүүн, Японы Лебирал ардчилсан намын нарийн бичгийн дарга Шигеру Доёку болон Тоёома хотын бизнес, анагаах ухааны салбарын

Цус төлжилтөнд Данмамайжүг талхан эм тустай

Эмчээс асууя? буланд ирсэн асуултанд Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг хариуллаа.

Л.Чимэдцогзол: 9, 10-р сард туулга эмчилгээ хийлгэхэд хамгийн тохиромжтой

Цөсний өвчлөлийн талаар Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш, АУ-ы магистр, их эмч Л.Чимэдцогзолтой ярилцлаа. -Уламжлалт анагаах

БОДИСЫН СОЛИЛЦОО буюу ТУНГАЛАГ ЦӨВИЙН БОЛОВСРОЛТ хэрхэн явагддаг вэ?

Хүн эхийн хэвлийд бүрэлдэхэд эцгийн цагаан дусал /үрийн шингэн/, эхийн улаан дусал /сарын тэмдэг/, намш /урьдын ерөөлөөр даган барилдах завсрын