Г.Ган-Эрдэнэ: Өлөн дээрээ их хэмжээний ус уух нь ходоодны галын илчийг дарангуйлдаг

Зөвхөн уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэгээр оношилдог хийн төрлийн өвчнөөс үүдэлтэй зовиур, эмгэг нийгэмд элбэг байна. Гэвч олон арван жилийн

Ж.Хэрлэнчимэг: Манба Дацан эмнэлэгт эмчлүүлсэнээс хойш даралтны эм уухаа больсон

Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч БЗД-ийн иргэн Ж.Хэрлэнчимэгтэй ярилцлаа. -Сүүлийн үед хүмүүс уламжлалт анагаах ухааны давуу тал, онцлогийг ойлгож, уламжлалтаар их

Нүд бүрэлзэж, чих шуугих нь хий арвидсаны шинж

Манба Дацан эмнэлгээс зөвлөж байна

Хэрэв танд байн байн эвшээх, суниамаар санагдах, жихүүцэх, даарах, сүүж, бэлхүүс, яс үесээр өвдөх, хоосноор огиулах, нүд бүрэлзэх, чих шуугих, сэтгэл тогтохгүй үймрэх, мартамхай болох, ядарч сульдах зэрэг шинжүүд илэрч байвал энэ нь бие махбодод хий арвидсан шинж юм. Ийм шинжүүд илэрч байгаа бол хонины махаар хийсэн гурилтай шөл, сонгино сармистай хонины махтай хар шөл, хуушуур, хийцтэй будаатай цай, буцалсан усанд бурам хутгаж уух зэргээр тослог, бүлээн чанартай хоол, ундыг хэмжээг нь тохируулан хэрэглээрэй. Мөн усанд орж биеийг сайтар угаасны дараа шар тос, сүүлний тосоор тослож болно. Сэтгэлээ тогтуун тайван байлгаж, шөнийн цагаар сайтар унтаж амрах нь зүйтэй.
Харин хий арвидсанаас чихээр шуугиж хатгуулж, сонсгол муудах, дүлийрэх, толгой эргэх, тэнцвэр алдах, яс үесээр хатгуулах, хавдах, зүрх дэлсэж хатгуулах, дагз арагш татагдах, эрүү зуурах, хөл гар татах, атийж хөших, сэтгэл санаа машид тогтворгүй болох, шалтгаангүй уйлах, өөртэйгөө ярих, нойргүйдэх, арьс хуурайшиж сайртах, ходоод гэдэс хийгээр дүүрч томрох, өтгөн хатах зэрэг эмгэг шинжүүд илэрвэл энэ үед танд эм, заслын эмчилгээ хэрэгтэй тул уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмчид хандаарай.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин 2017 №05 (33)

Та аль нь вэ?

Хүн бүрийн ааш авир, бодож санах, хэлж ярих нь өөр учраас тэр бүртэй тааруулж харьцахын тухайд тухайн хүн ямар араншинтай хүн бэ гэдгийг мэдсэн байх нь чухал. Уламжлалт анагаах ухаанд хүний өвөрчлөл буюу мөн чанарыг ялган тайлбарлахдаа хийн араншинтай, шарын араншинтай, бадганы араншинтай хүн хэмээхээс гадна хавсарсан (хий+ шар, хий+бадган, шар+бадган), хурсан гэж 7 ангилна.

Хийн араншинтай хүнийг магтаж урамшуул

Хийн араншинтай хүн эхийн хэвлийд байх үед эх нь тослог шимтэй идээг бага идэж, амралт багатай ажиллаж, нойр хоолыг зөв зохицуулж чадаагүйгээс хийн араншинтай хүн бүрэлдэх нөхцөл болно. Хийн араншинтай хүмүүсийн ихэнх нь бие султай, өвчин амархан ороодог, хар, хөх туяатай арьстай, туранхай жижиг биетэй, олон үгтэй, ямарваа нэгэн зүйлд даган дууриах магадлалтай, наслалт, эдлэх эдийн хувьд ерөнхийдөө байга байдаг. Ийм араншинтай хүнтэй харьцахдаа аль болох магтаж урамшуулж байх нь чухал. Харин эсрэгээрээ дайрч зандарвал эргэж ирэхгүй, өс санах магадлалтай.

Шарын араншинтай хүн уур уцаар ихтэй байдаг

Шарын араншинтай хүн эхийн хэвлийд байх үед эх нь шарсан хуурсан, халуун ногоотой хоол, архи дарсыг хэрэглэж, хэрүүл, хүчтэй хатуу үйлүүдийг ихээр хийснээс шарын араншинтай хүн бүрэлдэх нөхцөл болдог. Шарын араншинтай хүн шар, улаан арьстай, дундаж биетэй, хөлс ихтэй, уур уцаар ихтэй, бусадтай үргэлж муудалцаж зодолдож тэмцэлдэж явдаг хүмүүс байдаг бөгөөд наслалтын хувьд дундаж, эд эдлэлийн хувьд мөн адил дундаж байдаг. Ийм араншинтай хүнтэй муудалцаж болохгүй, аль болох арга эвийг нь олж харьцах хэрэгтэй.

Бадганы араншинтай хүмүүс амгалан, удаан хөдөлгөөнтэй

Бадганы араншинтай хүн эхийн хэвлийд байх үед эх нь хөдөлгөөн бага хийж, их унтаж, жимс, тараг, сүү зэрэг хүйтэн сэрүүн, хүнд хоол ундыг түлхүү хэрэглэж, хүйтэн сэрүүн байшинд удаан хугацаагаар сууж ажилласнаас бадганы араншинтай хүн бүрэлдэх нөхцөл болно. Бадганы араншинтай хүмүүс цагаан цайвар царайтай, махлаг өөх ихтэй удаан хөдөлгөөнтэй, нойр ихтэй, амгалан хүмүүс байдаг. Ийм араншинтай хүмүүсийг бага зэрэг шавдуулсан, хүчилсэн маягтай харьцах хэрэгтэй.
Мөн хавсарсан араншинтай хүн тухайн араншингуудын онцлогуудыг хослуулсан байдаг бол хурмалын араншинтай хүн нь дээрх гурван ерөнхий араншингийн бүх онцлогийг агуулсан байдаг. Та аль нь вэ?