Эмийн үйлдвэр

“Манба Дацан” Уламжлалт эмийн үйлдвэр

ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ

МАНБА ДАЦАН Эмийн үйлдвэр

Сүүлийн жилүүдэд Монголын уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүд өсөн нэмэгдэж, уламжлалт эмнэлгүүд олноор үүд хаалгаа нээх болсонтой холбогдон уламжлалт эмийн хэрэгцээ өссөөр байна. Гэвч үйлдвэрлэлийн түвшинд чанарын өндөр шаардлага хангасан, хоргүй, аюулгүй, сонгодог уламжлалт эмээр хангагдах явдал туйлын чухал билээ. Аливаа эмч, эмнэлгийн байгууллагын эмчилгээний үр дүн нь эмийн чанараас шууд хамааралтай байдаг. Чанарын шаардлага хангах эсэх нь үл мэдэгдэх түүхий эдээр үйлдвэрлэлийн тодорхой дамжлагат ажиллагаа, жорын нарийн тогтоосон орц зэргийг үл хамааран эм үйлдвэрлэж өвчтөнд турших нь хамгаас аюултай юм.